
Бүх Хятадын гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн баг Жалайнуур дүүргийн Мамонт цэцэрлэгт хүрээлэнд 07-р сарын 14-ний өдөр ажиллав.


Жалайнуур дүүрэгт 30 мянган жилийн өмнө олон тооны мамонт амьдардаг байсан тул "Мамонтуудын өлгий нутаг" гэж нэрлэгддэг. 1980 оноос хойш эндээс маш сайн хадгалагдан үлдсэн гурван мамонтын чулуужсан яс олдсон нь эртний газарзүйн судалгаа ба эртний цаг уурын судалгаанд шинжлэх ухааны үнэ цэнтэй үндэслэл болдог. Мамонт цэцэрлэгт хүрээлэнг 2013 онд барьж дуусгасан бөгөөд 1 сая квадрат метр талбайг хамарсан, нийт 189 сая юаний хөрөнгө оруулалт хийлээ. (Соёлын аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын корпораци хөрөнгө оруулалт хийсэн). Тус цэцэрлэгт хүрээлэнг жилд дунджаар 180 мянган хүн хүлээн авдаг. Үүний зэрэгцээ Жалайуурын соёлын сэдэвтэй, зугаа цэнгэл, соёлын туршлага, спорт, ардын соёлын үзүүлбэр, эко аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах зэрэг зүйлсийг нэгтгэсэн аялал жуулчлалын газар юм.






























































