
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” бүх Хятадын гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг 07-р сарын 12-ны өдрийн үдээс хойш аялал жуулчлалын нэрт сум Шивэйд хүрч ажиллалаа.


Шивэй сум нь баялаг түүх соёлтой, байгалийн үзэсгэлэнт газруудтай, Их хянган давааны хойд бэлд Эргүнэ голын хөвөөнд оршдог. Оросын Олочи тосгоноос нэг голоор тусгаарлагддаг. Шивэй сумын үндэстний онцлох уугуул соёл, баялаг байгаль орчин нь түүнийг дэлхийн өнцөг булан бүрээс хүсэн ирэх жуулчдын заавал ирдэг аялал жуулчлалын нэрт газар болгов.

Мэн Ү Шивэй сумыг бас Монгол шугуй сум гэдэг. Энэ сум нь Эргүнэ хотоос 160 километрийн зайд оршдог, хилийн шугам нь 82.5 километр урт, нийт талбай нь 1446 хавтгай дөрвөлжин километр юм. Энд нэг хороолол дүүрэг, 6 тосгон байдаг. Эдгээрээс Шивэй тосгон, Линзян тосгон, Шүймо тосгоныг Хятадын уламжлалт тосгоны хамгаалалтын жагсаалтад оруулсан байна.

2004 онд Шивэйд Орос үндэстний гэр бүлийн аялал жуулчлал эхэлсэн нь Шивэйгийн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх эхлэлийг тавьсан юм. 2005 онд Мэн Ү Шивэй сум нь үндэстний зан заншил, байгалийн үзэсгэлэнт газруудаараа CCTV-ээс "Хятадын шилдэг арван нэрт хот"-оор үнлэгдэв. 2008 онд аялал жуулчлалын нэрт газар болох Шивэй сум нь Хятад улсын АА зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газрын хяналт шалгалтыг өнгөрүүлж, 2011 онд " Хятадын үзэсгэлэнт байгаль орчинтой тосгон", 2014 онд ӨМӨЗО-ны соёл иргэншилтэй хотноор үнэлэгдсэн, 2017 онд Шивэй сумын засгийн газар нь ӨМӨЗО-ны Үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийн үлгэр жишээ хэмээн нийтээр үнэлэгдэж, Шивэй тосгоныг Хятадын экологийн соёлын тосгоноор мөн үнэлэв. Мөн 2019 онд Хядадын хөдөө тосгоны аялал жуулчлалын гол тосгон болон Хятадын үзэсгэлэнт амралтын тосгон болсон байна.





























































