Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Үзэмчин хошууны ардын Х наадмын нээлт боллоо

“Дөрвөн цагийн Үзэмчин” Зүүн Үзэмчин хошууны ардын Х наадмын нээлт боллоо.

   БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны ардын Х наадам болон “Дөрвөн цагийн Үзэмчин” соёл, аялал жуулчлалын наадам өнөөдөр буюу 2023 оны 07-р сарын 17-ны өдөр нээлтээ хийлээ.

   Энэ удаагийн ардын наадамд энэ цагийн өнгийг тодорхойлж, үзэгч олноо баясгаж яваа Өвөр Монголын Шилийнгол, Улаанхад, Хөлөнбуйр, Улаанцав зэрэг аймаг хотоос ирсэн аварга арслан, гарди, заан, харцага, начин цолтой 512 бөх уран мэхээ уралдуулах бол хурдан морины холын зайн 30 километр, эмээлтэй морины 15 километрийн уралдаан болон үрээ морины уралдаан, монгол шатрын тэмцээн, үндэсний уламжлалт сур харваа, монгол дээл хувцасны шалгаруулалт, Үзэмчин хувцас заслын үзүүлбэр, цагаан идээний наадам, Хятад-Монголын үзэсгэлэн худалдаа, соёл, аялал жуулчлал зэрэг маш өргөн хүрээний үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.

   Наадмыг нээж ӨМӨЗО-ы Зүүн Үзэмчин хошууны Намын хорооны нарийн бичгийн дарга Хянган хэлсэн үгэндээ “Найр наадам бол Хятадын шилдэг уламжлалт соёлын охь бүтээл хийгээд онцгой уламжлалт соёл спортын арга хэмжээ юм. Мөн үндэстнүүдийн ард түмний эв нэгдэл, элэгсэг дотно алс ирээдүйгээ хамтдаа цогцлоох сайн сайхан хүсэл эрмэлзлийг тусгадаг. Наадмаар дамжуулан хөгжлийг ахиулж, хүчээ нягтруулан, нөхөрлөлөө зузаатгаж, Үзэмчин нутгийнхаа нэр алдрыг дуурьсгаж, тал нутгийн охид хөвгүүдийн эв нэгдэл, энэрэнгүй хайр, хүсэл мөрөөдлийг оргилуулж, Хятадын шилдэг уламжлалт соёлын өвөрмөц ид шидийг олон нийтэд түгээн дэлгэрүүлж чадна гэдэгтээ бид бат итгэлтэй байна” гэв.

   Зүүн Үзэмчин хошууны Ардын Засгийн газар жил бүр ардын наадмыг зохион байгуулж, хүн зоноо баярлуулахын зэрэгцээ "Дөрвөн цагийн Үзэмчин" соёл, аялал жуулчлалын брэндээ алдаршуулж, соёл, аялал жуулчлалаар дамжуулан эдийн засгаа өсгөхөд анхаарал хандуулж ирсэн бөгөөд энэхүү үр өгөөжтэй арга хэмжээ нь хошууны малчин түмний сайшаалыг хүртээд байна.

Зохиогч:Бэлтгэсэн: Б.Туяа, Б.Мөчир
Найруулагч:Б.Т
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:4661
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7