Энэ онд Хятадын чөлөөт худалдааны туршилтын бүсийг байгуулсны 10 жилийн ой тохиож байна.
“Хятадын Худалдааны Яам олон улсын өндөр стандарт бүхий эдийн засаг, худалдааны дүрэм журмын холболт, зах зээлд нэвтрэх, шинэчлэлийн системийн интеграцийн түвшинг дээшлүүлж, чөлөөт худалдааны туршилтын бүсийг боловсронгуй болгох стратегийн хэрэгжилтийг иж бүрнээр ахиулж, өөрчлөлт нээлтийн ерөнхийлсөн туршилтын платформын үүргийг цаашид гүйцэтгэж байна” гэж Худалдааны Яамны холбогдох хүн хэллээ.
Төрийн зөвлөл саяхан "Болзол хангасан чөлөөт худалдааны туршилтын бүс, чөлөөт худалдааны боомтын туршилтын цэгийг олон улсын өндөр стандарт бүхий дүрэм журамд нийцүүлэн нээлттэй байдлыг дэмжих тухай арга хэмжээ"-г нийтэлж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдаа, бизнесийн боловсон хүчнийг түр нэвтрүүлэх, дижитал худалдаа, бизнесийн орчин, эрсдэлээс сэргийлж, хяналт тавих зэрэг туршилтын бодлогын арга хэмжээ, эрсдэлээс урьдчилан сэргийлэх болзолт арга хэмжээ авахыг санал болгосон байна. Түүнчлэн Шанхай, Гуандүн, Тяньжинь, Фүжянь, Бээжин зэрэг болзол хангасан чөлөөт худалдааны туршилтын бүс болон Хайнаний чөлөөт худалдааны туршилтын боомтыг дэмжин туршилтын ажлыг өрнүүлэх юм.
Энэ оны эхний хагаст, чөлөөт худалдааны 21 туршилтын бүсийн гадаадын хөрөнгийг бодитой ашигласан хэмжээ 129 тэрбум 660 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Ерөнхий байдлаас харахад 1000-ны дөрвөн хувь хүрэхгүй газар нутагтай чөлөөт худалдааны туршилтын бүс нь бүх улсын 18.4 хувийн гадаадын хөрөнгө оруулалтыг биелүүлжээ.





























































