Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам хаалтаа хийлээ

Үзэмчин түмэнтэй ирэх жилийн дэлгэр цагаар дахин уулзахын ерөөл тавьж байна.

  Нараар наадаж, хураар аргадсан наадмын өдрүүдэд Үзэмчин түмэн гайхамшигт соёл, ёс заншлын илэрхийлэл болсон монгол хувцсаараа гоёж, хүчит бөхөө барилдуулж, шандаст хурдан хүлэг морьдоо уралдуулж, мэргэн харваачдынхаа цэц мэргэнийг сорин сэтгэл тэнүүн бахархалтайгаар наадлаа.

    Дэнж хотойтол дэвэх хүчит 512 бөх уран мэхийг уралдуулан хүчээ үзсэнээс Баруун Үзэмчин хошууны бөх Цагаанзаан, Зүүн Үзэмчин хошууны бөх Түмэнбаяр, Зүүн Үзэмчин хошууны бөх Тал, Зүүн Үзэмчин хошууны бөх Бат-Оргил нар шөвгийн дөрөвт тунан үлдэж, Баруун Үзэмчин хошууны бөх Цагаанзаан түрүүллээ.

   Зүүн Үзэмчин хошуу нь “Хятадын шарга адууны өлгий нутаг” хэмээх сайхан алдартай бөгөөд адуун соёлыг өвлүүлэх, хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгсөөр ирсэн. Тэгвэл энэ удаагийн наадамд 30 километрийн холын зайн уралдаанд 57 уяач хурдан хүлгээ уралдуулж, Баруун Сөнид хошууны уяач Тугчийн хурдан хүлэг түрүү, Зүүн Үзэмчин хошууны Эрдэнэбагана, Зүүн Үзэмчин хошууны Сайнбаяр нарын хурдан хүлэг удааллаа. 15 километрийн уралдаанд Улаанхад хотын Хишигтэн хошууны уяач Хүслэнгийн хурдан хүлэг түрүүлж, Тунляо хотын Зарууд хошууны уяач Цэцэнбаатарын хүлэг удаалав.

    Бахархалт үүх түүхийн соёлоороо наадамчин олноо баясгах Үзэмчин түмэнтэй ирэх жилийн дэлгэр цагаар дахин уулзахын ерөөл тавьж байна.

Зохиогч:Бэлтгэсэн: Б.Туяа, Б.Мөчир
Найруулагч:Б.Т
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:6950
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7