Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад их дээд сургууль төгсөгчдийн ажил олголтыг тогтворжуулах шаардлагатай байна

Хятад их дээд сургууль төгсөгчдийн ажил олголтыг тогтворжуулах шаардлагатай байна.

   Их дээд сургууль төгсөгчид бол улс орны боловсон хүчний чухал нөөц баялаг юм. Их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах нь ард иргэдийн аз жаргалтай амьдрал, улс орны ирээдүйтэй шууд холбоотой чухал асуудал юм. Энэ жил Хятадын их дээд сургууль төгсөгчид 11 сая 580 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 820 мянган хүн нэмэгдсэн нь түүхэн шинэ рекорд тогтоож, их дээд сургууль төгсөгчидийг ажлын байраар хангах нь Хятадын ажил олголтыг тогтворжуулах хамгийн зангилааны ажил болоод байна.

   ХКН ба Хятадын төрийн явдлын хороо нь иргэдийн ажил олголт ялангуяа их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах асуудлыг чухалд үзсээр иржээ. Энэ тухай Хятад улсын дарга Ши Жиньпин цуврал яриа тавьж, маш тодорхой заавар гаргасан байдаг. Тэгвэл ажил олголтыг нэмэгдүүлэхэд улс орны эдийн засгийг хөгжүүлэх нь үндэс суурь, мөн үндэсэн арга зам нь болж байдаг. Цар тахлын дараа Хятадын эдийн засаг хурдтай сэргэн хөгжихийн хэрээр ажил олголтыг тогтворжуулах бодлого үр дүнтэй хэрэгжиж, их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах ажил нэлээд үр дүнтэй хийгдэж байгаа төдий ч бас олон сорилт бэрхшээлтэй тулж байна.

   Тэгвэл их дээд сургууль төгсөгчдийн ажил олголтыг тогтворжуулахад нэг талаар компани аж ахуйн нэгж их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах талыг урамшуулан дэмжиж, тэдний идэвхийг дайчлах шаардлагатай. Нөгөө талаар шинийг санаачлан ажил үйлс эрхлэх хүсэлтэй төгсөгчдөд баталгаат зээл буюу хөнгөлөлттэй зээл олгох бодлого хэрэгжүүлэн, төрийн байгуулага ба төрийн өмчит аж ахуйн нэгжүүд их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангахыг батлах шаардлагатай байна. Үүнээс гадна төрийн албан байгуулага, компани аж ахуйн нэгжүүд ажилтан элсүүлэх арга хэмжээг их дээд сургуулийн хүрээнд зохион байгуулж, их дээд сургууль төгсөгчдөд илүү хялбар үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Хичээл зүтгэл уйгагүй хөдөлмөрийн хариуд аз жалгалтай амьдрал ирдэг. Их дээд сургууль төгсөгчдийн хувьд өнөөгийн боловон хүчний зах зээлийн эрэлт хэрэгцээг үндэслэн өөрийн мэргэжил чадвараа бас тасралтгүй дээшлүүлэх шаардлагатай юм. Дээр дурдсан эдгээр ажлууд хийгдэхэд их дээд сургуулийн оролцоо маш чухал үүрэг гүйцэтгэх нь зайлшгүй юм. Даруй төр засаг, сургууль, аж ахуй нэгж хамтран ажиллах шинэ арга хэлбэрээр их дээд сургууль төгсөгчдийн ажил олголтыг тогтворжуулах шаардлагатай байна.

Зохиогч:Нийтлэл: Хасмөчир
Найруулагч:Хань Хуншя
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:4088
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7