Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад үр тарианы аюулгүй байдлыг идэвхтэй хамгаалах их гүрний үүрэг хариуцлагаа биелүүлж байна

Хятад үр тарианы аюулгүй байдлыг идэвхтэй хамгаалах их гүрний үүрэг хариуцлагаа биелүүлж байна.

    Хүнсний аюулгүй байдал нь дэлхийн энх тайван, хөгжлийн чухал баталгаа болж байдаг. Үр тариа ба хөдөө аж ахуйн гол чухал бүтээгдэхүүний аюулгүйг батлах нь Хятад улс хөдөө аж ахуйн хүчирхэг гүрнийг бүтээн байгуулах зорилтыг биелүүлэх тэргүүн чухал ажил болно. Хятад улсын дарга Ши Жиньпин "1 тэрбум гаруй ард иргэдийн хүнсний асуудлыг зохицуулах нь ХКН-ын төр засаглалын тэргүүн чухал ажил" хэмээн онцолсон байдаг. ХКН-ын зөв оновчтой удирдлага, Хятадын ард иргэдийн уйгагүй хичээл зүтгэлийн дүнд Хятад улс 1 тэрбум 400 сая хүний хүнсний асуудлыг сайтар зохицуулсан төдийгүй үр тарианы аюулгүй байдлыг батлах талд амжилттай ажиллаж чадсан юм. 2004 оноос хойш Хятад улсын үр тарианы үйлдвэрлэл 19 жил дарааллан их ургац авсан бөгөөд 2022 онд үр тарианы үйлдвэрлэл нь дахин шинэ амжилт тогтоож, 8 жил дараалан 650 тэрбум килограммыг давж, үр тарианы нөөц харьцангуй хангалттай байна. Хятад улс үндэсний үр тарианы аюулгүйг батлан хамгаалах стратеги бодлого  хэрэгжүүлж, үр тарианы үйлдвэрлэлийн ерөнхий чадамжийг тасралтгүй дээшлүүлэн, ургац үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байна.

    Хятад нь хүн ам олон хөгжиж байгаа улсын хувьд социалист орчин үеийн түвшин хэдий өндөр боллоо ч гэсэн үр тарианы асуудлыг зохицуулах бол төр засаглалынх нь хамгийн тэргүүн чухал ажил болох юм. Энэ асуудлыг зөвхөн эдийн засгийн талаас авч үзэж болохгүй, харин заавал улс төрийн талаас авч үзэх шаардлагатай. Тэр нь улс орны аюулгүйг батлан хамгаалахын чухал үндэс суурь болж байна. Хүн ам өсөн нэмэгдэж, хотжилт ба иргэдийн амьжиргаа сайжирахын хэрээр үр тарианы эрэлт хэрэгцээ үргэлжлэн нэмэгдэх нь зайлашгүй юм. Сүүлийн жилүүдэд Хятад улсын төр засгаас үр тарианы ургац үйлдвэрлэлийг дэмжих цуврал бодлого боловсруулан хэрэгжүүлсээр иржээ. Өнөө Хятад улс дэлхийн тариалангийн газрын  9 хувь, цэнгэг усны нөөц баялагаар 6 хувь, дэлхийн хүн амын тавны нэг хувийн хоол хүнсний асуудлыг зохицуулан шийдвэрлэж , дэлхийн үр тарианы аюулгүй байдлыг идэвхтэй хамгаалах их гүрний үүрэг хариуцлагаа үнэнхүү биелүүлж байна.

   Хятад улс шинэ хөгжлийн үе шатад “өөрийнхөөрөө гол болгох, улсын дотоодод түших, үйлдвэрлэлийн чадамжийг батлах, зохих хэмжээгээр гадаадаас импортлох, шинжлэх ухаан технологид түшиглэх” стратеги бодлогыг хэрэгжүүлэн, үр тариа аюулгүй орчин үеийн хөдөө аж ахуйн хүчирхэг гүрнийг бүх талаар байгуулж, Хятадын онцлогтой үр тарианы аюулгүйн замаар замнаж байна.

    Хятад улс цаашид  “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт, дэлхийн хөгжлийн санаачилгын хүрээнд гадаадад илүү нээлттэй байж, хөдөө аж ахуй, үр тарианы салбарын олон улсын хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэн, дэлхийн үр тарианы аюулгүйн байдлын засаглалыг дэмжиж, дэлхийн үр тарианы аюулгүй байдлыг ахиулан, ядууралгүй, өлсгөлөнгүй дэлхий ертөнцийг хамтдаа бүтээн байгуулахад хүчин зүтгэх юм.

Зохиогч:Нийтлэл: Хасмөчир
Найруулагч:Хань Хуншя
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:4053
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7