Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг үргэлжлэн ахиулна

Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг үргэлжлэн ахиулна.

      Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт бол Хятадын онцлогтой социализмын агуу үйлс дэх чухал бүрэлдэхүүн хэсэг. Саяхан Бээжинд болж өнгөрсөн Хятадын экологи байгаль орчныг хамгаалах хурлаар Хятад улсын дарга Ши Жиньпин "Үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулж, ногоон, нүүрстөрөгчийн хий ялгаруулалт багатай орчин үеийн эдийн засгийн системийг байгуулж, хүн байгаль эв зохистой зэрэгцэн орших орчин үеийн шинэчлэлийг түргэтгэх тухай" онцолжээ. Дарга Ши Жиньпиний яриа нь экологи байгаль орныг хамгаалах, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг ахиулахад чуухал чиглэл ба үндсэн зарчим хангаж өгсөн юм.

      Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг Хятадын үндэстний тогтвортой хөгжлийн үндсэн зүйл хэмээн үзэж, олон шинэ арга хэмжээ хэрэгжүүлэн, үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулахад томоохон алхам хийж, олон улсын анхаарлын төвд хүрчээ. Жишээлбэл Хятад улсаас дурдан гаргасан шинэ цаг эринд Хятадын онцлогтой социалист үзлийг баримтлан хөгжүүлэх үндсэн чиглэлт бодлого, шинэ хөгжлийн үзэл баримтлал, энэ зууны дунд үе хүртлэх хугацаанд социалист орчин үеийн хүчирхэг гүрнийг бүтээн байгуулах алсын зорилт зэрэг аль олон бодлого зорилтод бүр экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг түүний чухал нэг агуулга болгож байна. Энэ нь ХКН ба Хятадын төр засгаас экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг хэр их чухалд үзэж байгааг тод харуулж байгаа юм.

    Сайн сайхан экологи байгаль орчин нь нийгэм нийтэд үр өгөөжөө өгдөг учир ард иргэд түүний ашиг хүртэгч ба оролцогч байж таарна. Экологийн соёл иргэншлийн бүтээн байгууаллтыг ахиулахад “Иргэн бүр экологи байгаль орчны хамгаалагч, бүтээн байгуулагч, ашиг хүртэгч” хэмээх нийтлэг олйголтыг бий болгох шаардлагатай. Үүний тулд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн мод тарих сайн дурын ажиллагаанд 11 жил дараалан оролцож, ард иргэдийг экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын оролцогч ба манлайлагч болохыг дайчлан уриалсаар ирсэн. Өнгөрөгч 10 ажилд Хятадын  хэмжээнд сайн дурынхан нийт 21 тэрбум 686 сая гаруй ширхэг мод тарьж, энэхүү ажиллагаанд оролцсон хүний тоо давхардсан тоогоор 5 тэрбум 500 саяд хүрсэн. Үүнээс гадна иргэд байгаль орчинд ээлтэй ногоон амьдралын арга маягийг улам илүү хөөцөлдөх болсон нь экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад иргэдийн оролцоо улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна. Төр засгийн бодлого зохицуулалт ба ард иргэдийн оролоогоос гадна олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий эрчим хүч хэмнэх байгаль орчинд ээлтэй тэргүүлэх аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжиж, ногоон үйлдвэрлэлийн систем ба үйлчилгээний систем бий болгох шаардлагатай байна.

     Цаашид Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг үргэлжлэн ахиулж, дэлхий дахины анхаарлыг татсан томоохон амжилтыг гаргаж, дэлхийн экологи байгаль орчны засаглалын оролцогчоос манлайлагч болох зорилт тавин ажиллаж, дэлхий дахины ногоон хөгжилд үнэтэй туршлага хуримтлуулан, дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад итгэл найдварыг авчирна гэдэгт найдаж байна.

Зохиогч:Нийтлэл: Хасмөчир
Найруулагч:Хань Хуншя
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:4109
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7