Хятад улсын дарга Ши Жиньпин 07 дугаар сарын 31-нд Пакистаны Исламабад болсон Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын 10 жилийн ойн арга хэмжээнд зориулж баярын захидал илгээв.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ "Хятад, Пакистаны эдийн засгийн коридор бол “Бүс ба зам”-ын анхлан туршиж хэрэгжүүлсэн чухал төсөл юм. Хоёр улс 2013 онд эхэлснээс хойш коридор байгуулах ажлыг дэмжин зөвлөлдөх, хамтран байгуулах, хуваалцах зарчмыг баримталж, Пакистаны эдийн засаг, нийгмийн хөгжилд шинэ түлхэц өгч, бүс нутгийн уялдаа холбоо, интеграцийн үйл явцын сайн суурийг тавьж чадсан байна. Хятад,Пакистаны эдийн засгийн коридор нь Хятад, Пакистаны бүх цаг хугацааны нөхөрлөлийн тод томруун тайлбар болж, шинэ эрэн үеийн Хятад,Пакистаны илүү ойр дотно хувь заяаны хамтын цогц байгуулахад хоёр улсад чухал дэмжлэг үзүүлж байна. Ирээдүйд Пакистаны талтай хамт өндөр стандарт, тогтвортой, иргэдэд өгөөжтэй байлгах зорилт баримталж, төлөвлөлтөө боловсронгуй болгож, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, коридорыг цаашид “Бүс ба зам”-ын жишиг төсөл болгож бүтээн байгуулахад Хятад улс бэлэн байна. Олон улсын нөхцөл өөрчлөгдөж байсан ч Хятад улс Пакистантай хамт байж, илүү өндөр түвшний, өргөн цар хүрээтэй, илүү гүнзгий шат давхаргын хамтын ажиллагаа өрнүүлж, хоёр орны бүх цаг үеийн стратегийн харилцааг шинэ шатанд гаргаж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд хувь нэмэр оруулна" гэжээ.





























































