Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

”Их-20” бүлгийн Байгаль орчин, цаг уурын сайд нарын хамтарсан хурлын талаар хэвлэлийн төлөөлөгч хариулт өгөв

”Их-20” бүлгийн Байгаль орчин, цаг уурын сайд нарын хамтарсан хурлын талаар хэвлэлийн төлөөлөгч хариулт өгөв.

   Өнөөдөр "Их-20" бүлгийн Байгаль орчин, цаг уурын сайд нарын хамтарсан хурлын талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчийн асуултад хариулав.

   Тэрээр хэлэхдээ "Холбогдох мэдээлэл дэх байр суурь бодит байдалтай нийцэхгүй. 07-р сарын 28-нд болсон уг хурлаар зөвшилцлийн баримт бичиг болон даргын дүгнэлт гаргаж, эерэг, тэнцвэртэй үр дүнд хүрсэн. Гэвч зарим улс орон тодорхой шалтгаангүйгээр геополитикийн асуудлыг оруулж ирсний улмаас албан мэдээ гаргаж чадаагүй, гацсан. Үүнд Хятадын тал харамсаж байна. "Их 20" бүлэг улс төрийн нийтлэг ойлголт бий болгохыг хичээж, улс орнуудын хөгжлийн адил бус үе шат, үндэсний нөхцөл байдлыг хүндэтгэж, туршлага болон сургамжаа харилцан хуваалцаж, бодит үйл хэрэг бэхжүүлэхийг уриалж байна. Олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэл, хамтын ажиллагаагаа ахиулж уур амьсгалын өөрчлөлтөд идэвхтэй хариу үзүүлж, дэлхий нийтээрэ ногоон, нүүрстөрөгч багатай, тогтвортой хөгжлийг биелүүлэх итгэл болон чадварыг хамтдаа дээшлүүлэх ёстой. Хятад улс "Их 20" бүлэг болон бусад улс оронтой байгаль орчин, цаг уурын бодлогын  хүрээнд солилцоо, хамтын ажиллагааг сайжруулж  ногоон, нүүрстөрөгч багатай дэлхийн төлөө тогтвортой хөгжлийг хамтдаа ахиулах болно" гэжээ.

Найруулагч:Ш.Цогзолмаа
Эх сурвалж:http://www.news.cn/
Мэдээ үзсэн:2575
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7