Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад-Монголын экспо Хөххотод болно

Хятад-Монголын экспо Хөххотод болно

   Хятад-Монголын экспо анх 2015 онд эхэлсэн ба хоёр жил тутамд зохиогдож, 2017, 2019 онуудад хоёр гурав дахь удаа болж байсан юм.  Энэхүү экспо нь Хятад, Монголын хамтын ажиллагааны шинэ төлөв байдлыг нээж, хоёр орны эдийн засаг худалдааны харилцааг ахиулах чухал индэр болж ирсэн.

Ирэх 09 дүгээр сард Хятад-Монголын IV экспог Хятадын Худалдааны яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ӨМӨЗО-ны засгийн газар хамтран  “Нээлттэй шинэ төлөв байдлыг бүтээн байгуулж, хөгжлийн шинэ боломжоо хамтдаа хуваалцъя” сэдвийн дор зохион байгуулна. Экспод зориулж 83.9 мянган квадрат метр талбай төлөвлөжээ. Энэ үеэр Хятад-Монголын экспо хийгээд Умардад нээлттэй байлгах эдийн засаг худалдааны симпозиум, симпозиумын нээлт, хурал чуулган, үзэсгэлэн, хүмүүнлэгийн солилцоо зэрэг таван том хөтөлбөр зохиох юм.

 Экспод Хятад, Монголын өндөр албан тушаалтан, муж, өөртөө засах орон, шууд харъяа хотын төлөөлөл, Хонгконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүс, аж үйлдвэрүүдийн нийгэмлэг,  худалдааны салбарынхан, "Бүс ба зам” дагуу Монгол, ОХУ, Япон, БНСУ, Төв Ази, Зүүн Өмнөд Азийн орнуудын төлөөлөгчид, Хятадад суугаа гадаадын элчин сайдын яамны албан тушаалтан, олон улсын байгууллагын төлөөлөл, дэлхийн топ 500 компани, Хятадын топ 500 компани, мөн зочин болон оролцогч компани, худалдан авагч бизнес нэгжийн нийт 10 мянга орчим хүн урилгаар оролцох юм.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:https://www.cri.cn
Мэдээ үзсэн:2651
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7