Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад, Пакистаны эдийн засгийн коридор эхлүүлсний 10 жилийн ойд зориулсан дурсгалын мөнгөн зоос гаргажээ

Хятад, Пакистаны эдийн засгийн коридор эхлүүлсний 10 жилийн ойд зориулсан дурсгалын мөнгөн зоос гаргасан байна.

  Пакистаны төв банк өчигдөр Хятад, Пакистаны эдийн засгийн коридор эхлүүлсний 10 жилийн ойд зориулсан дурсгалын мөнгөн зоос гаргахаа 08-р сарын 10-ны өдөр мэдэгдлээ.
Энэ 10 жилд эдийн засгийн коридор нь Пакистаны дэд бүтцийн бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжилд асар их хувь нэмэр орууллаа. Түүхт ойг дурсгахын тулд Пакистаны засгийн газар 100 рупий бүхий дурсгалын мөнгөн зоос хэвлэхээр шийдвэрлэсэн. Олон нийт өнөөдөр 11-нээс эхлэн Пакистаны төв банкны үйлчилгээний компаний лангуунаас дурсгалын зоосыг сольж авч болно гэж төв банк мэдэгдэв.
Дурсгалын зоосыг 3:1 харьцаа бүхий зэс никелийн хайлшаар цутгажээ. Диаметр нь 30 мм бөгөөд  13.5 грамм жинтэй байна. Дурсгалын зоосон дээр “Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын 10 жилд баяр хүргэе” гэсэн үгсийг англиар бичиж, ар талд нь “Хэтийн төлөв бодитоор биелэв”  гэсэн үгсийг мөн англиар бичиж, түүнчлэн “Хятад, Пакистаны эдийн засгийн коридор” гэж урду, ханз, англи үсгээр товойлгон сийлжээ.
  Хятад, Пакистаны эдийн засгийн коридор бол “Бүс ба зам”-ын анх туршин хэрэгжүүлсэн чухал төсөл юм. 2013 онд эхлүүлснээс хойш Хятад улс болон Пакистан нь хамтдаа зөвшилцөх, хамтдаа бүтээн байгуулах, хамтдаа хуваалцах зарчмаар коридорын бүтээн байгуулалтыг урагш ахиулж, эхний шатны багц үр бүтээмжид хүрч, Пакистаны эдийн засаг нийгмийн хөгжилд шинэ хөдөлгөх хүч нэмэрлэн, бүс нутгийн дэд бүтцийн түншлэл, интегралчлалын үйл явцад маш сайн суурийг тавьсан байна.

 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:2488
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7