Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

2023 оны (Хятад) Евроазийн бараа бүтээгдэхүүний худалдааны экспо болж байна

2023 оны (Хятад) Евроазийн бараа бүтээгдэхүүний худалдааны экспо болж байна.

   2023 оны (Хятад) Евроазийн бараа бүтээгдэхүүний худалдааны экспо 17-нд Шиньжянгийн Үрэмч хотод нээгдэв. Энэ жилийн худалдааны үзэсгэлэнд Хятад, гадаадын 1300 гаруй аж ахуйн нэгж оролцож, үзэсгэлэнгийн хэмжээ 70 мянган хавтгай дөрвөлжин метр хүрсэн бөгөөд үзэсгэлэнд оролцсон аж ахуйн нэгжийн тоо өмнөх бизнесийн үзэсгэлэн яармагуудаас өндөр үзүүлэлтэд хүрчээ.

     "Торгоны замын сэтгэлгээг урагшлуулж, Евроазийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлнэ" сэдэвт энэ жилийн худалдааны үзэсгэлэн яармагт Хятадын болон гадаадын 1300 гаруй аж ахуйн нэгжийг татан оролцуулжээ. Үүнд 25 дэлхийн топ 500 аж ахуйн нэгж, 7 Хятадын топ 500 аж ахуйн нэгж, салбарын тэргүүлэх 117 аж ахуйн нэгж оролцжээ.

   Энэ жилийн бизнес үзэсгэлэн 5 өдөр үргэлжлэх бөгөөд урамшуулалт болон үзэсгэлэн худалдаа, аж үйлдвэрийн тохирол, хангамж, эрэлтийн тохиргоо зэрэг дотоодын болон гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих 33 үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хугацаанд Торгоны замын аж үйлдвэр, худалдаа хөгжлийн форум, Төв Азийн хууль зүйн үйлчилгээний форум, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа Think Tank хөгжлийн тусгай форум зэрэг олон дэмжих үйл ажиллагаа зохион байгуулагдана.

     Энэ жилийн худалдааны үзэсгэлэн яармагийг Хятад, Евроазийн дэд бүтцийн экспо, Худалдаа хөгжлийн яамны Гадаад худалдаа хөгжлийн газар хамтран зохион байгуулсан байна. Хятад, Евроазийн экспогийн чухал хэсгийн хувьд экспо гурван удаагийн хуралдаанд амжилттай зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд 47 улс орон, бүс нутгийн 3700 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.

Зохиогч:ПАНЬ ИН, ЖАО ГЭ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:2601
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7