
Хөлөнбуйр хотын Шинэ Барга зүүн хошуунд ӨМӨЗО-ы мал аж ахуй, тариалангийн орны намын гишүүн, боловсон хүчний орчин үеийн онлайн сургалтын зүүн бүсийн монгол орчуулгын суурин газар бий. Тус суурин газар нь үндэсний нэгдсэн журмаар ашиглах үг хэл, үсэг бүчгийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд намын дуу хоолойг хүргэх олон талын давуу талыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, монгол, хятад хоёр хэлээр хил нутгийн намын гишүүд, боловсон хүчнийг сургах ажлыг хийж, анхан шатны намын гишүүд, боловсон хүчинд намын зарчим, бодлогыг гүн гүнзгий ойлгуулна. Мөн намын онол, бодлого, дүрэм, үндэсний эв нэгдэл, практик технологи, шинжлэх ухааны мэдлэг зэрэг монгол хэлний сургалтын материалын эрэлт хэрэгцээг хангаж, үндэстний хүсэл мөрөөдөл, намын дуу хоолойг өвлөж байна.
Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тулгуурлан анхан шатны намын байгуулалын ажилд үйлчилж байна
Зүүн бүсийн монгол орчуулгын суурин газар байгуулагдсанаас хойш анхан шатны үндэсний цөөнхийн намын гишүүд ард иргэдэд намын бодлогыг гүн гүнзгий, үнэн зөвөөр ойлгуулах зорилгоор үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, монгол орчуулгын чадварт түшиглэн орчуулгыг оновчтой зохион байгуулж, орчуулгын ажлыг тасралтгүй сайжруулж, үйл явцыг стандартчилах, орчуулгын багийн мэргэжлийн түвшин, монгол видео бичлэгийн бүх программыг чанарын өндөр түвшинд хөрвүүлэхийг эрмэлзэж байна. Өнөөг хүртэл Ши Жиньпиний засаглалын тухай 100 тусгай сэдэвт лекц, Хятадын Коммунист Намын XIX их хурлын тухай цуврал лекц, хууль, бодлогын лекц, үндэсний эв нэгдэл, экологийн хамгааллын мэдлэгийн лекц ба Хятадын онцлог шинж чанартай үйл хэрэг зэрэг монгол хэлний 765 видео сургалтын материал орчуулсан байна. Үүний зэрэгцээ 30 гаруй тусгай сэдэвт лекцийн зураг авалтыг бие даан хийж, 30 гаруй цагийн сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэж, зарим тусгай сэдэвт лекц нь Төв хорооны Зохион байгуулалтын хэлтэс, ӨМӨЗО, Хөлөнбуйр хотын үнэлгээний үйл ажиллагаанд оролцож шагнал хүртсэн төдийгүй хоёр тусгай сэдэвт лекцийг Хятадын Коммунист Намын сүлжээнд тавьжээ. Мөн 40 мянга гаруй төрөл төрлийн сургалтын CD иргэдэд тарааж, ӨМӨЗО-ы намын гишүүдийн онлайн сургалтыг хөгжүүлэхэд эерэг хувь нэмэр оруулсан юм.
Өөрийн давуу талыг бүрэн дүүрэн ашиглаж, нам олон нийтийн харилцааны бат бөх гүүрийг байгуулав
Үндэстний цөөнхийн намын гишүүд болон ард иргэдэд хятад хэлний сургалтын хэрэглэгдэхүүнийг илүү сайн ойлгох боломжийг олгох, намын онолын бодлогыг мал аж ахуйн орны анхан шатны түвшинд түгээн дэлгэрүүлэхийн тулд орчуулгын суурин газар "Уг санаагаа үл мартан, үүрэг хариуцлагаа бат санах” сэдэвт хүмүүжлийн ажлын явцад “Ши Жиньпиний “Уг санаагаа үл мартан, үүрэг хариуцлагаа бат санахыг задлан өгүүлэх”-ийг орчуулан, материалыг Хөлөнбуйр хотын мал аж ахуйн дөрвөн хошуунд цаг тухайд нь тарааж, мал аж ахуйн хошууны монгол намын гишүүдэд "Уг санаагаа үл мартан, үүрэг хариуцлагаа бат санах" гэсэн гол сэдвийн хүмүүжлийн ач холбогдлыг гүн гүнзгий ойлгоход цаг тухайд нь тусалж, ерөнхий шаардлага, баялаг утга санааг олон нийт сайшааж, гол сэдэвт хүмүүжлийн ажлыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхэц өгсөн байна. Эдгээр материалыг мөн ӨМӨЗО-ы гол сэдэвт хүмүүжлийн албанаас хэвлэн ӨМӨЗО-ы Монгол үндэстэнтэй газар нутагт тараасан байна.
Намын байгуулалтаар голлон, ядуурлаас ангижруулахыг дэмжих ажлын явцад "Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ядуурлаас ангижруулах ажлын чухал хэлэлцүүлэг", "Ядуурлаас ангижруулах тухай мэдлэг" зэрэг материалыг орчуулан баг, намын байгууллага, малчдад цаг тухайд нь илгээж, мөн мал аж ахуйн орны лавлагаа ач холбогдолтой үйлдвэрийн нөөцийг тасралтгүй цуглуулан шигшиж, орчуулж, дамжуулж, баяжих тухай янз бүрийн мэдээлэл гаргаж, намын гишүүд, боловсон хүчин, олон нийтийн дунд чинээлэгжих ойлголтыг бий болгож, ядуурлаас ангижрах үр дүнтэй “Удирдагчийн үүрэг”-ийг гүйцэтгэсэн юм.
Үндэсний эв нэгдлийн ажилд "Хятадын үндэстнүүдийн цогц нэгдлийн ухамсрыг бэхжүүлэх сургалтын материал"-ыг орчуулсан байна. Үндэсний нэгдсэн журмаар ашиглах сурах бичгийн хэрэглээг сурталчлах чиглэлээр холбогдох бодлогын тайлбар, сургалтын сурталчилгааны материалыг аль болох түргэн шуурхай орчуулж, нийт 50 гаруй мянган үгтэй, сурталчлах мэдлэгийг бэхжүүлэх сэдвээр долоон дуу дүрсний лекцийг бүртгэжээ.

Өөрөө хийсэн сургалтын хэрэглүүр намын гишүүдийн сургалтын нөөцийг баяжуулдаг
Монгол орчуулгын суурин газар нь дээд шатны дарга нарын өгсөн үүрэг даалгаврыг ухамсартайгаар гүйцэтгэхийн зэрэгцээ авьяас чадварын давуу талыг бүрэн дүүрэн ашиглаж, намын гишүүдийн боловсрол, сургалтын хэрэглэгдэхүүнийг бие даан төлөвлөж, зураг авалтад оруулж, үйлдвэрлэж, сургалтын нөөцийн санг баяжуулж байна. Одоогийн байдлаар тус суурин газар нь бие даан 30 гаруй жирийн хэрэг, жирийн туршлага, ард түмний ёс заншил, зан заншлыг тусгасан тусгай сэдэвт лекцийн зураг авалтыг хийжээ. Жишээлэхэд монгол, хятад хоёр хэлээр бичигдсэн намын байгуулалтын “Дулаан өвөл” зэрэг сурах бичиг, мөн ардын зан заншлыг тусгасан “Хонь нядлах технологи”, "Тал нутгийн хатаасан амтат махтай гоймон" тусгай сэдэвт лекц, практик технологийг тусгасан "Монгол шарсан мах" тусгай сэдэвт лекц болон "Итгэлээ алдвал юу ч хийхэд бэрх" бичил кино зэрэг болно.
Хятадын Коммунист Намын ХХ их хурлын нээлтийн ёслолыг шууд дамжуулж байгаатай холбогдуулан монгол орчуулгын суурин газар хоёр зураг авалтын багийг баг, хороолол, төрийн байгууллагуудын тэргүүн эгнээнд томилж, их хурлын нээлтийн ёслолын үйл ажиллагааг тэр даруйд нь орчуулан мэдээлсэн байна.
Орчуулгын түвшинг дээшлүүлэхийн тулд тасралтгүй эрэл хайгуул хийж, дадлагажуулахын тулд орчуулгын суурин газар томоохон их дээд сургуулиудтай хоёр талын хамтын ажиллагааны механизмыг идэвхтэй бүрдүүлж, дадлага, сургалтын бааз байгуулжээ. Өнөөг хүртэл 200 гаруй коллежийн оюутан монгол орчуулгын суурин газарт дадлага хийж, сургалтын үйл ажиллагаа явуулсан байна.

Малчдад үйлчлэх тэмтрүүлүүдийг үр дүнтэй сунгаж, молгол гэрт хичээл хүргэх
Зүүн бүсийн монгол орчуулгын суурин газар нь намын гишүүд, боловсон хүчний орчин үеийн онлайн сургалтад "Хөлөнбуйр намын гишүүний сургалт" сэдэвт монгол хичээлийн буланд суурин газрын орчуулсан видео бичлэгийг тоглуулахаас гадна хотын намын гишүүд, боловсон хүчин байнга суралцаж, ажиглахаас гадна малчдын гэрээр байнга очиж монгол сургалтын хэрэглэгдэхүүнийг тарааж, анхан шатны намын гишүүдэд намын зарчим, бодлогыг цаг алдалгүй хүргэж байна. Монгол хэлний сургалтын хэрэглэгдэхүүн үзэх, тухайн газарт нь хичээл заах, бүлгийн хэлэлцүүлэг зохион байгуулах, монгол хэлний сургалтын материал түгээх зэргээр “Гол сэдэвт хүмүүжлийн намын хичээл ба суралцах материалыг баийн айл өрхөд тараах" ажлыг зохион байгуулж, 200 гаруй малчин намын гишүүд сургалтад хамрагдсан байна.
Тус суурин газарын намын байгуулалтын ажлыг хоёр хэлээр сурталчлан таниулах туршлагыг олон нийт хүлээн зөвшөөрч, Синьхуанет, Ардын өдрийн сонин, Үндэсний намын гишүүний боловсролын телевизийн хөтөлбөр, Хөлөнбуйр Өдрийн сонины хороо зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөнөөр сурталчлан мэдээлэв.
Онлайн лекцийн танхим байгуулж, намын байгуулалтад "Интернэт +"-ийн далавчийг холбожээ
Сүүлийн жилүүдэд Зүүн бүсийн монгол орчуулгын суурин газар нь өөрийн онцлогийг хослуулан, шинээр гарч ирж буй хэвлэл мэдээллийн эх сурвалжуудыг бүрэн ашиглаж, "Интернэт + Намын байгуулалт" үзэл баримтлал бүхий намын гишүүдийн боловсрол, үйлчилгээний шинэ загварыг шинэчилж, "Малчин намын гишүүдэд зориулсан онлайн лекц"-ийг эхлүүлж, “Анхан шатны олон нийтэд үйлчлэх хөдөө орон нутгийн сэргэн мандалтад туслах", "Хувийн нууцыг хамгаалж, харилцаа холбооны луйвраас урьдчилан сэргийлэх нь" зэрэг булангуудыг нээж, 200 гаруй видео, аудио лекцийг бичиж, засварлаж анхан шатны намын байгууллага, намын гишүүд, боловсон хүчин, ард түмний сурах хэрэгцээг тасралтгүй хангасан юм. Түүнчлэн намын байгуулалтын ухаалаг үзэсгэлэнгийн танхимыг намын байгуулалтын байр суурь, хувьсгалын боловсролын чухал цонх болгон удирдаж, ухаалаг намын байгуулалтын сүлжээ, намын байгуулалтын вэб сайтын холбоо, дижитал намын байгуулалт монгол гэрт орж, намын гишүүдийн суралцах боловсролын бичил платформ, ухаалаг малчдын бүсээр гол цөм болгон хилийн бүс нутгийн мал аж ахуйн орны хил нутгийн аюулгүй энх тайван байдлыг хамгаалах чухал арга хэлбэрийг илрүүлж чадсан юм.

Зам нь зөв байвал чиг нь хэзээ ч буруутахгүй. Дарга Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үзэл санаа, Хятадын Коммунист Намын ХХ их хурлын үзэл санааны удирлагаар тус суурин газар чиг үүргийн байрлалд тулгуурлан, мал аж ахуйн орны намын гишүүдийн боловсролд үйлчилж, хилийн үндэсний цөөнхийн нутаг дэвсгэрт намын байгуулалтын ажлыг тасралтгүй эрчимжүүлж, илүү их хувь нэмэр оруулах болно.





























































