Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Үхэрт хүйтний өлгий нутагын наадам Өргөн олны нүдийг хужирласан үзүүлбэр

Үхэрт хүйтний өлгий нутагын наадам
Өргөн олны нүдийг хужирласан үзүүлбэр

Таван хошуу мал нь талын чимэг

Дээл бүсэн гоёл нь эзнийхээ чимэг

“Үхэрт хүйтэн”уртын дуу нь

Үүх түүхийг хүүрнэнэ

Өлгий нутгаа дуулна

Адууд давхилдсан тал “түмэн агтын төвөргөөн”

Түмэн олны сэтгэлийг хөгсөөж

Дэлгэр зуны баргын талд

Дэндүү сайхан наадам болов ……

      Малчин, тариачдын соёлын амьдралыг баяжуулж, соёл, аялал жуулчлалын ууслыг ахиулж, шинэ цаг үеийн хөдөө тосгоныг хөгжүүлэх зорилготой зохион байгуулсан Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын хоёрдугаар наадам, Шинэ Барга баруун хошууны “Хөдөө тосгоны зуны найр”-ын үзүүлбэр-Үхэрт хүйтний өлгий нутгийн наадам, Хятадын хөдөө тосгоны найрын зуун шиянь холбоот ажиллагааны нээлтийн ёслол 07-р сарын 17-ны өдрийн үдээс өмнө Шинэ Барга баруун хошууны наадмын талбайд боллоо.

Улс орон, хот, хошууны холбогдох дарга удирдлага, малчид, тариачид болон Хятадын олон газар орноос ирсэн наадамчид найрын хойморыг пиг дүүргэтэл сууж, уран сайханы тоглолт, бөхийн барилдаан, адуу уургалах, түнх харвах, сээр шаах, биет бус соёлын өвийн үзэсгэлэн нь наадамчид, жуулчлагчидад тал нутгийн ард түмний баялаг соёлын амьдралыг таниулж чадсан төдийгүй соёл, аялал жуулчлалыг уусгаж, хөдөө тосгоныг хөгжүүлэх шинэ арга барилыг тусгаж чадсанаар барахгүй дэнж хотолзтол дэвээ бөхчүүд, адууны тоосонд хийморио сэргээсэн уяачид, эрхийн эрдэм долооворын домыг үзүүлсэн харваачид нь онцгойлон гадна газар орноос ирсэн охид бүсгүйчүүдийн харцыг булааж, зүрх сэтгэлийг нь соронздож байлаа. Бас онцолж ярьхаас уран сайханы тоглолтын Хөлөн буйрын үндэстэн ястаны эрхэмсэг хээнцэр хувцас заслын үзүүллэгэ нь наадамчдын харааг баясгаж, нүдийг хужирлажээ. Барга ардын “Зээрэнхий бөөрөнхий” бүжиг, “Түмэн агтын төвөргөөн” морин хуурын эгшиг, эл үндэстний бүлгэмдэл нягтралыг харуулсан “Хятадын үндэстэн нэг гэр бүл” дуу бүжиг, “Хөлөн буйрын тал нутаг”зэрэг шаргаасан тоглолт нь үзэгч олны сэтгэлийг хөгсөөж, тогтож ядан үе үе уухайлан хөөрөлдөнө.

    Хармөрөн мужаас ирсэн сэтгүүлч Чи жин:“би уул нь тал нутгийн наадмыг телевиз эсхүл сайтаас хардаг байсан, энэ удаа өөрийн биеэрээ ирэж энэ өвтөгш цуглаанд оролцсонд оо маш их олзорхож байна,бөхчүүд, харваачид, уяачидтай ойр зайд ярилцсандаа маш догдлосон, Энд ирээд тал нутагт олон үндэстэн ястан зэрэгцэн оршин амьдарч байгааг мэдсэн, Нэн Хятадын эл үндэстэн анарын үр мэт нягтран бүлгэмдэж байгаа байдалыг олж харлаа”гэж сэтгүүлчид ярьсан билээ.

    Энэ үйл ажиллага нь 7-р сарын 17-ны өдрөөс 7-р сарын 20-ны өдөр болтол үргэлжилж,  Хятадын хөдөө тосгоны найрын зуун шянгийн холбоот ажиллаагийн туршлага солилцох хурал, мэргэжилтэний хичээл, тал нутгийн эклоги соёл жуулчлалын төрөл зүйлийн бүтээн байгуулалтын үр бүтэмжийг тойрон үзэх, Улаанмүчрийн уран сайханы тоглолт зэрэг ажиллага явагдав.

 

 Энэ учиртай сайхан үйл ажиллагааг Хятадын соёл ба жуулчлалын яаман голлон эрхэлж, Өвөр монголын өөртөө засах орны соёл ба жуулчлалын тэнхим, Хөлөн буйр хотын засгын газар зэрэг байгуулаа нэгж харицан эргэлэж, Хятадынн соёлын ордоны нийгэмлэг, Хятадын хөдөө тосгоны цагаан сарын үдэшлэгийн зуун шияны холбоот зохион байгуулах зөвлөл, өвөр монголын өөртөө засах орны соёлын ордон,Хөлөн буйр хотын соёл жуулчлалын товчоо, Шинэ барга баруун хошууны намын хороо,  засийн газар, Шинэ барга баруун хошууны соёл жуулчлал спортын товчоо, Шинэ барга баруун хошууны соёлын ордон зэрэг холбогдох байгуулаа нэгж гардан эрхэлсэнийг энд олноо дуулгасугай.

Уншвар:                                                                                                                           

    Шинэ барга баруун хошууны уулын Эрдэнэ-уул сумын төв Зүлгэтээс баруун хойш давь жаран газарын алст Үхэртийн нуур, Хүйтний булаг гэдэг газар байдаг.Үхэртийн нуур гэхээр уулын эрдэнэ уул суманд зүүн, баруун Үхэртийн нуур гэдэг хужир элбэг ундардаг, билчээр өвс тэнцүүхэн, нуурын хүрээгэрээ дэрс ихтэй, малчид өвлийн хүйтэнд таван хошуу малаа бэлчээхэд нөмөртэй байдаг.Зуугаад жилын өмнөөс дуулагдан ирсэн“Үхэрт хүйтэн”гэх уртын дуу нь мөн энэ нутгийн зүүн үхэртийн нуур, хүйтний булаг хоёрын хавид нутаглаж байсан адуучин залуу Эрдэнэ-тогтох, Долгор хоёрын амьдралын гунигт үлгэрээс эхлэн дуулагдсаар иржээ.

Зохиогч:Гялбаа
Найруулагч:Хань Хуншя
Эх сурвалж:Хөлөнбуйрын өдрийн сонин
Мэдээ үзсэн:4414
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7