Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад-Монголын IV экспо тун удахгүй болно

Хятад-Монголын IV экспо тун удахгүй болно.

    Хятад-Монголын IV экспо 09-р сарын 06-наас 10-ны өдрүүдэд Өвөр Монголын Хөххотод болно. Энэ удаагийн Хятад-Монголын экспо нь өмнөх хэдэн удаагийнхтай харьцуулахад нэн мэргэжлийн үзэсгэлэн, нээлттэй үзэсгэлэн, ногоон үзэсгэлэн, хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлэхэд зорилго тавих болно.

Хятад-Монголын IV экспогийн үеэр "Түмэн газрын цайны зам" олон улсын соёл аялал жуулчлалыг танилцуулах хурал, 2023 оны ӨМӨЗО-ны амтат хүнсний соёлын долоо хоног болно. Соёлын солилцоо, соёлын бүтээлийн үзэсгэлэн, хоол хүнсний үзэсгэлэн болон бусад үйл ажиллагаагаар дамжуулан Хятад, Монголын болон "Бүс ба зам" дагуух улс орнуудын найрамдал нөхөрлөлийг улам өргөжүүлэн хөгжүүлэх ажлыг ахиулна.

Ташрамд дурдахад, Хятад-Монголын экспо гурван удаа амжилттай зохион байгуулагдаж, үзэсгэлэнгийн цар хүрээ, хамрах хүрээ, олон улсын нөлөө тасралтгүй сайжирч байна. Мөн Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг дэмжих индрийг бий болгож, бүс нутгийн эдийн засаг, худалдааны солилцоог дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Статистик мэдээллээр, өнгөрсөн гурван экспод Монгол, Зүүн хойд Ази, АСЕАН зэрэг 40 гаруй улс, бүс нутгийн албан ёсны төлөөлөгч Хятад улсад уригдан оролцсон байна.Тэдний дунд 10 мянга шахам мэргэжлийн үзэсгэлэнд оролцогч, 30 мянга орчим хүн оролцсон байна. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан тоо 444-т хүрч, 270 гаруй тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн байжээ. Холбогдох салбарын хувьд дэд бүтэц, хүнсний боловсруулалт, дэвшилтэт үйлдвэрлэл, орчин үеийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл, шинэ эрчим хүч, шинэ материал, дижитал эдийн засаг болон бусад илүү олон салбар зэргийг хамарч,Хятад,Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны орон зайг илүү өргөжүүлэхэд хувь нэмэр оруулсан байна.

Зохиогч:ГАО ХҮЙ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:4097
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7