Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Шинэ зууны Хятадын зураглал, бүх Хятадын гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга өндөрлөв

Шинэ зууны Хятадын зураглал, бүх Хятадын гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга амжилттай өндөрлөв.

     

 Цээж цэлмээх цэнгэг агаарт зүйлийн цэцэгс дэлгэрч, цэл ногоон талын өрцөнд танан цагаан монгол гэрүүд бөмбөлзөн, тарга сайтай мал сүрэг нь талаа чимээд тоглоно. Бие биеэ чимсэн тал нутгийн үзэмжүүд ирсэн бүхний сэтгэлийг тайтгаруулж мэлмийг баясгана. Дэлгэр зуны дэндүү сайхан үзэмжтэй Хөлөнбуйрын тал нутгаар 7-р сарын 11-ний өдөр эл газраас хүрэлцэн ирсэн хорь гаруй сэтгүүлчид 9 хэлээр мэдээлэл хийхээр бэлхэн болж хуран цугларч “Шинэ зууны Хятадын зураглал•Хөлөнбуйр дахь аялал” Хятадын гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аянаа эхлүүлсэн билээ.

       07-р сарын 11-нээс 18-ны өдрүүдэд тал нутгийн хот Хайларын музейд очиж умардын нүүдэлчдийн түүхэн ул мөр буюу Хөлөнбуйрын тал нутгийн онцлогт түүх соёлтой танилцлаа … Морьтой хүн хэзээ явж дуусах вэ гэж санаа алдмаар зураг ч юм шиг, шүлэг ч юм шиг Мэргэл голын экологи байгууль орчины бүтээн байгуулалт, Ази тивийн нэгдүгээр намгархаг газар, Хятад улсын гурван том нуга газрын тайга Эргүна гол, хил орноо эв нэгдэлтэй бүтээн байгуулж ОХУ-тай хөршилж буй Монгол шугуй сум, эвийн сайхан нутаг усандаа өнөр баялаг амьдралаа хөгжөөж яваа сайхан нутаг-Орос үндэстэн хамгийн олон оршин сууж буй цорын ганц шянь-Энх шянь, умардад нээлттэй хамгийн хүчтэй дууг хөгжимдөж буй-Манжуур боомт, ОХУ-ын импротийн модны материалыг түгээх чухал төв-Шугуй боомт, Хятад Монголын эдийн засгийн коридор, Торгоын замын эдйин засгийн бүсийн чухал зангилаа болж буй-Өвдөг боом, “Үхэрт хүйтэн” уртын дуутай үүх түүхийг хүүрнэсэн баргын нутаг зэрэг хөдөө орон нутаг, хот суурин, хороолол дүүрэг, аж ахуйн нэгж, сургууль, боомтоор аялж, ногоон хөгжил, соёл аялал жуулчлал, хилийн худалдаа, эл үндэстний үйлдвэрлэл амьдрал зэрэг сэдвээр сурвалжиллаа.

     Хөлөнбуйрын тал нутаг бол дотоод хэсгийн Их хянган даваа болон тал нутгийн уулзвар орон болно. Гурван талаараа уул довцогоор хүрээлэгдсэн газар зүйн орчин нь ус бэлчээрийн шимлэг тал нутгийн бий болгожээ. Сүндэрлэн сүхийсэн битүү ой тахирлан үргэлжилсэн цөл бүс, хөндлөн гулд гол мөрөн одод түгсэн мэт нуур цөөрөм нь гойд сайхан өндөр өргөргийн амь ахуйн орныг бүрдүүлсэн байдаг. “Хорвоод хосгүй угалзан гол” хэмээгдсэн Мэргэл гол үүгээр урсан өнгөрч, хоёр эргэ нь өнө эртний зуслангийн буурь байж, өргөн уудам, дөрвөн улирал тодорхой, элбэг баялаг уурхайн баялагтай, өнгө үзэмж нь гойд, зан заншил нь өвөрмөц онцлогоороо сэтгүүлчдийн анхааралд хүрлээ.

      Тус сурвалжилгын аялал нь бүх Хятадын гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга болж амжилттай өндөрлөснөөр барахгүй гадаад сурталчилгааны ажил хийж буй бүх сэтгүүлчдийн хамтын суралцлагын үйл ажиллагаа. Мөн Хөлөнбуйр хотын бас нэгэн удаагийн бүх дэлхийд танигдах  аялал жуулчлал, эдийн засаг, тариалан мал аж ахуйн талаарах мэдээллийг нийтлүүллээ.

Зохиогч:Хань Хуншя, Яргуй
Найруулагч:Хань Хуншя
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:4294
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7