

Эргүнэ голын үзэмж
Эргүнэ хот нь Эргүнэ голоороо гадаад, дотоодод танигдсан. Баруун хойд талаараа Эргүнэ гол ба ОХУ-тай бараалан хөршилж, хилийн шугам 673.11 км урт нь Өвөр Монголын Хятад, Оросын хилийн шугамын 64.4 хувийг эзэлж, Хэй Шаньтөү ба Монгол шугуй гэх улсын нэгдүгээр зэрэглэлийн хоёр боомт байдаг. Олон үндэстэн төвлөрөн суурьшсан буюу 21 үндэстэн эв нэгдэлтэй аж төрж байна. Энэхүү хотод Орос ба Орос үндэстний хойчис 7847 хүн байдаг. Бүх Хятадын цорын ганц орос үндэстний шян - Энх Орос үндэстний шян, Өвөр Монголын Өөртөө Засах Орны цорын ганц хотон үндэстний шян- Саньхэ хотон үндэстний шян гэж бий. Экологи байгаль орчин нь онгон байгалийн үзэмжтэй. Ногоон бүрхэлтийн 93 хувьд, ой шугуйн бүрхэц 73.4 хувьд тус тус хүрч байгаа юм.
Эргүнэ хот ойрын жилүүдэд “Хятадын ардын зан заншил өвөрмөц соёл бүхий аялал жуулчлалын бааз”, “Бүх Хятадын аялын зугаалах хөдөө аж ахуй ба хөдөө тосгоны аялал жуулчлалын үлгэр жишээч шян”, “Хятадын өвөрмөц аялал жуулчлалын хамгийн сайн намгархаг газар”, “Хятадын экологийн хот”, “Улсын зэрэглэлийн жуулчлалын нэрт бүс” зэрэг олон алдар цол хүртсэн. Хятадын 4A зэрэглэлийн буюу Ази тивийн нэгдүгээр намгархаг жуулчлалын бүс ба 7 мянган га талбай бүхий Хятадын 4A зэрэглэлийн онгон байгалийн цагаан хусан ойн жуулчлалын бүс байна. Олон жилийн турш Эргүнэ хотын засгийн газраас цагаан хус ойн үзэмжийн бүсийг олон улсын жуулчдад зориулсан өндөр чанартай аялал жуулчлал, амралтын цэнгээний бааз болгохоор хичээн ажиллаж байгаа аж.
Эргүнэ хотын баруун хойд хэсэгт байрлах буюу хотоос 167 км зайтай Монгол шугуй сум бол Эргүнэ голоор дамжин ОХУ-тай 136. 4 км урт бүхий хилийн шугамын зайтай хөршилдөг. 1447 тэгш дөрвөлжин км талбайд 9 үндэстнээс бүрдсэн 1666 хүн амтай. Тус сум өвөрмөц соёл, түүхийн болон экологийн баялгаараа Хятад орон, тэрчлэн дэлхийн хэмжээнд цорын ганц байдгаараа нөлөөтэй юм. Мөн Эргүнэ хотын хэмжээнд гэр бүлийн аялал жуулчлалын фермийг хамгийн эрт хийсэн, хүлээн авах хүчин чадлаар хамгийн өндөр, хамгийн олон жуулчид хүлээн авдаг орчин үеийн онцлогтой аялал жуулчлалын сум юм. 2008 онд үндэсний АА зэрэглэлийн аялал жуулчлалын баазаар нэрлэгдсэн байдаг.
Ус бол рашаан, ус бол эрдэнэ. Ус хүрсэн газар амьдрал дэлгэрч, ус хүрсэн газар жаргал цалгилдаг. Хөлөнбуйрын нэрт тэмдгийн нэгэн, Хөлөнбуйрын дүр зураг гэсэн сайхан цолтой Эргүнэ гол маань олон мянган жилийн турш үр хүүхдүүддээ үндэстэн ястан гэж үл ялган, өргөн баялаг эд агуурсаа өчүүхэн ч харамлалгүй өргөн барьсаар ирсэн. Нутаг усныхан мөнхийн амь, энхийн бэлгэ болсон Эргүнэ голын хөвөө дэнжид байрлах Монгол шугуй сум нь онгон байгалийн ашиг шимээр аялал жуулчлалыг голчлон хөгжүүлж, “Газрын хишиг газартаа” гэдэгчлэн нүүдэллэж нутагшсан бүх үндэстний ард түмэн энэ газар нутагтаа галаа бадрааж, эвтэй сайхан аж төрж байна.

Монгол шугуй сумын Намын хорооны нарийн бичгийн дарга н.Давхарбаяр ярилцлага өгч байгаа
Монгол шугуй сумын Намын хорооны нарийн бичгийн дарга н.Давхарбаяр: - Газар зүйн байршлын хувьд Монгол шугуй сум Хянган давааны баруун хойд эрэгт, Хөлөнбуйрын тал нутаг болон Хянган давааны уулзварт оршиж байна. Иймээс сумаа онгон байгалийн үзэмжтэй гэж хэлэхэд бахархалтай байдаг. Дотогш явбал манайхан Мордог сум гэж Хянганы балар ой байдаг. Хя Янь шян гэж 20 гаруйхан хүн амтай. Энх-Хад гэдэг суманд нэг ч ард иргэн байхгүй, гэхдээ манай сумын намын хороо засгийн газар, цэрэг цагдаа нар Өвөр Монголын хамгийн зүүн хойд нутгаа сахин хамгаалж байгаа юм.
- Цэвэр тунгалаг агаартай, хур тундас элбэг, өн шимлэг бэлчээр ус сайтай газар нутаг маань 2005 онд Хятадын 10 бахархалт сумын нэгээр шалгарснаас хойш аялал жуулчлалыг өргөнөөр хөгжүүлж эхэлсэн. Бүх суманд нийт 12000 унтах ор байгаа боловч өдгөө өдөр тутам манай сумаар аялан зугаалж байгаа жуулчид 20 мянга, том, жижиг 2500 гаруй машин үүгээр өнгөрч байна. Гурван жилийн дараах аялал жуулчлалын хамгийн өндөр түвшинд хүрч байгаа төлөвтэй. Хөлөнбуйрын аялал жуулчлалаас манай суманд жуулчид хамгийн олон байдаг. Аялал жуулчлалын явцад иргэдийн орлого ч ихээр нэмэгдэж, аж амьдралын түвшин өдөр ирэх тусам сайжирч байна. Жуулчны газарт ганц морь хөтөлдөг хүн энэ хоёр сард 30-40 мянган юаний орлого авдаг боллоо. Суманд 400 гаруй өрхийн иргэд бүгд арилжаа худалдаа эрхэлж, зочид буудал, хоолны газар, цайны өрөө, аялал жуулчлалын бүтээгдэхүүн зарах, хоол хүнсний дэлгүүр зэрэг ажил үйлс эрхэлж, эрч хүчтэй урам зоригтой ажиллаж байгаа юм.
- Манай ногоон ургамлын бүрхэцийн норм 98 хувиас дээш байна. Ийм сайхан байгаль орчноо хайрлан хамгаалж, 9 үндэстний иргэд маань хамтдаа бүтээн байгуулах үзэл ойлголтыг ухуулан уриалж, хээр талаас эмийн материал дураар малтаж, өвс бэлчээрийг эвдэхийг хориглож ажилласнаар ойрын гурван жилд иймэрхүү зөрчил нэг ч удаа гараагүй байна. Экологийн бүтээн байгуулалтыг хамтдаа сайтар хийж, эх байгаль маань улам сайн болох тусам аялал жуулчлал дэлгэрэн хөгжиж, иргэд улам баян чинээлэг аж төрж чадах болно. Дарга Ши Жиньпиний ярьсан шиг уул ус бол үнэлж баршгүй эрдэнэ гэдэг үгийн гүн утга агуулгыг тод харуулах болно.
Өвөр Монгол бол Хятадын умард хязгаарт оршдог. Эндхийн экологи байгаль орчныг хамгаалах нь маш чухал. Дарга Ши Жиньпин:
- Өвөр Монголыг Хятадын умард хэсгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавч болгон бүтээн байгуулах нь Хятадын хөгжлийн ерөнхий байдалд суурилсан стратегийн байр суурь мөн. Өвөр Монгол орон заавал ухамсраараа энэхүү хүнд чухал үүргийг гүйцэтгэн ажиллах хэрэгтэй. Дарга Ши Жиньпиний даалгасан итгэл найдварыг бат санаж, экологийн тэргүүлэх, ногоон хөгжлийн замыг эрс баримтлах, экологийн нөхөн сэргээлтийн төслийг бүх хүчээрээ сайжруулж, эх орны умард хилийн экологийн аюулгүй байдлын халхавчийг бат сахих хэрэгтэй гэж онцолсон байна.
Өглөөний цэнгэг агаар цээж цэлмээж, хөгжөөнт хүмүүсийн хөл хөдөлгөөн хөг нэмж, тэнгэрийн хязгаартай хаяа нийлэн нүд алдам униар, жиргэн дуулах шувуудын дуу Эргүнэ голын хөвөө дэнжид баяр жаргалын эгшиг мөнхөд дуурьсана.





























































