2023 оны БНХАУ-ын /Эрээн хот/Олон улсын эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт ба үзэсгэлэн өнөөдөр буюу 08-р сарын 30-ны өдөр Эрээн хотод нээгдсэн байна.

Энэхүү удаагийн чуулга уулзалт нь Хятад, Монгол, Орос гурван улсын бизнес эрхлэгчдийн хоорондын прагматик хамтын ажиллагааны илүү бат бөх солилцооны платформыг бий болгож, эдийн засаг, худалдааны солилцоог эрчимтэй дэмжин, "Бүс ба зам"-ын хөгжил, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг дэмжихэд хувь нэмэр оруулахад зорилго тавьсан байна.

2023 оны БНХАУ-ын /Эрээн хот/ Олон улсын эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт ба үзэсгэлэн нь 09-р сарын 03-ны өдөр болтол үргэлжлэх бөгөөд олон арга хэмжээ ч зэрэг зохион байгуулагдах болно.Тодруулбал, Хятад-Монгол-Оросын хил дамнасан тээврийн чадавхыг сайжруулах форум, Хятад-Монгол-Оросын хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагаа, солилцооны форум, Хятад-Монгол-Оросын адууны аж үйлдвэрийн салбарын яриа хэлэлцээний чуулга уулзалт, Хятад-Монгол-Оросын уул уурхайн бүтээгдэхүүний худалдааны чуулга уулзалт, Хятад,Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулах хамтын ажиллагааны форум, Хятад-Монгол-Оросын хамтын ажилагааны төсөлд гарын үсэг зурах ёслол зэрэг агуулгаар зохион байгуулагдана. Үүнээс гадна, бараа бүтээгдэхүүний 7 үзэсгэлэнгийн танхим (бүс), 5 дотор үзэсгэлэнгийн талбай /Хятад улсын павильон, Монгол павилион, олон улсын павилион, аймаг хотын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн павилион, автомашины үзэсгэлэнгийн павилион/ болон 2 гадна үзэсгэлэнгийн талбай /Хүнд машин механизмын үзэсгэлэнгийн талбай, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбай/зохицуулсан байна.





























































