Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Улаан загалмайн нийгэмлэг хоорондын хамтын ажиллагаа эрчимжиж байна

Улаан загалмайн нийгэмлэг хоорондын хамтын ажиллагаа эрчимжиж байна.

         Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ы Улаан Загалмайн Нийгэмлэг “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, орон нутгийн давуу талд түшиглэн хүнмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгаас сэргийлэх, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх зэрэг талд Монгол Улстай хамтын ажиллагаа өрнүүлж, Хятад, Монгол хоёр орны найрсаг хөршийн нөхөрлөлийг ахиулж, хүн төрлөхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад эрч хүч нэмсээр байна.

       Цар тахлын хугацаанд Хятад улс болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны нэгдсэн төлөвлөлтийн дагуу Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаан Загалмайн Нийгэмлэг олон улсын цар тахлын эсрэг үйл ажиллагаанд идвэвхтэй оролцож, Монгол Улсад түргэн тусламжийн машин, маск, хамгаалалтын хувцас, тусламжийн өрөөний төхөөрөмж, АЕD тоног төхөөрөмж, цар тахалтай тэмцэх бэлэн мөнгө зэрэг эд материалын тусламж үзүүлжээ.

    Монгол Улсын хилд гамшиг үүсэх үед Хятад улс хамгийн тэргүүнд халуун гараа сунгаж, уух ус, будаа, хөнжил, дэвсгэр зэрэг эд материалын тусламж үзүүлж, Монгол Улсын ард иргэдэд Хятад улсын хайр халамжийг хүргэж, Улаан Загалмайн Нийгэмлэгийн эрч хүчийг дамжуулжээ.

    Түргэн тусламжийн үйл ажиллагаа нь Хятад, Монгол хоёр улсын Улаан Загалмайн Нийгэмлэг хоорондын хамтын ажиллагааны чухал төсөл төдийгүй хоёр талын солилцоо хамтын ажиллагааны бас нэгэн чухал үр дүн юм. 2019 оноос хойш Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаан Загалмайн Нийгэмлэг нь Монгол Улсын гамшгаас сэргийлэх, түргэн тусламж, зам харилцаа зэрэг салбарт 500 гаруй багш, ажилчдыг  сургалтад хамруулсан байна. Монгол Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгт дэмжлэг үзүүлэн “Улаан Загалмайн түгээмэл хайрын хүрээлэн”-г байгуулж, Улаан Загалмайн түргэн тусламжийн өртөө болон түргэн тусламжийн сайн дурын үйлчилгээний ангийн ажлыг дэмжиж, түргэн тусламжийн багц, АЕD сургалтын машин зэрэг тоног төхөөрөмжийг хангажээ.

    “Улаан Загалмайн түгээмэл хайрын хүрээлэн” ашиглалтад орсноор Хятад, Монгол хоёр улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн харилцаа холбоо, хамтын ажиллагаа илүү гүнзгийрч, түргэн тусламжийн сургалт явуулах, хүнд ноцтой гамшгаас аврах, амь нас эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахахад чухал тавцан болж байна.

Зохиогч:Ургамал
Найруулагч:ХаньХуншя
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:2707
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7