Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өвөр Монгол Монгол Улс хоорондын худалдааны хэмжээ тасралтгүй нэмэгдэж байна

Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боомтоор шуурхай өнгөрүүлэх “Саадгүй нэвтрэх зам”-ыг 2018 онд нэвтрүүлснээс хойш Эрээн

    Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боомтоор шуурхай өнгөрүүлэх “Саадгүй нэвтрэх зам”-ыг 2018 онд нэвтрүүлснээс хойш Эрээн хилийн боомтын экспортолсон жимс, хүнсний ногоо 421.9 мянган тоннд хүрч, барааны өртөг 600 сая юанийг давжээ.

    “Хятад, Монгол бол уул усаараа залгалдсан сайн хөрш, сайн найз, сайн түншүүд юм. Аж үйлдвэрийн бүтэц хийгээд нөөц баялгийн өөр өөрийн гэсэн онцлог давуу талтай бөгөөд аж ахуйн харилцан нөхөх чанар, худалдааны хамтын ажиллагааны талд нөлөө ихтэй байдаг. Сүүлийн жилүүдэд Хятад улс Монгол Улсын худалдааны хамгийн том түнш, импорт, экспортын зах зээлийн хамгийн том байр суурийг баталсаар ирсэн” гэж Хөххот боомтын тоо бүртгэлийн газрын дэд дарга Жөү Шяожянь ярив.

   Өвөр Монгол Хятад улсын умардад нээлт хийх чухал газрын хувьд Монгол Улсын худалдааны талд чухал байр суурийг эзэлж, худалдааны хэмжээ тасралтүгүй нэмэгдэж байна. Өвөр Монголын Монгол Улстай хийсэн импорт, экспортын ерөнхий хэмжээ 2018 онд 32.77 тэрбум юань байсан бол 2022 онд 46.37 тэрбум юань болж нэмэгдэв.

    Энэ жилийн эхний хагас жилд Өвөр Монголын Монгол Улстай хийсэн импорт, экспортын хэмжээ 32.61 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 91.6 хувиар нэмэгджээ. Монгол Улсад гаргасан бараа таваарын хувьд гол төлөв тариалангийн бүтээгдэхүүн, машин цахилгааны эд зүйл, болд төмөр байлаа. Монгол Улсаас импортолсон нүүрс, төмрийн хүдэр зэргийн хэмжээ нэмэгдэж, өнгөрсөн жилийн мөн үеэс 183.8 хувь, 72.7 хувиар нэмэгджээ.

    Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боомтоор түргэн шуурхай нэвтрүүлэх “Саадгүй нэвтрэх зам”-ын үр дүнтэй эргэлтийг батлахын тулд Эрээн боомт “Урьдчилан шалгаж, дараа нь ачиж тээвэрлэх” загварыг идэвхтэй хэрэгжүүлж, “Урьдчилан мэдүүлэх, урьдчилан шалгах, шуурхай гэрчилгээ үзүүлэх” үйлчилгээний аргыг хэрэгжүүлэн жимс, хүнсний ногооны хяналт шалгалтыг сайжруулж, “5+2”-ын урьдчилан тогтоож шалгах аргыг хэрэглэн экспортын үр дүнг дээшлүүлжээ. Энэ жилийн эхний хагас жилд Эрээн хилийн боомтоор 55 мянган тонн жимс, хүнсний ногоог экспортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 100 хувиар нэмэгдэж, өртөг нь 100 сая юанийг даван, мөн үеэс 103.8 хувиар нэмэгдсэн байна.

Зохиогч:Дэлгэрхүү
Найруулагч:ХаньХуншя
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:2495
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7