“Бүс ба зам” Монгол Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн түргэн тусламжийн багшийн 2023 оны хоёр дахь удаагийн сургалт Хөххотод болж, Монгол Улсын 57 түргэн тусламжийн ажилтан тус сургалтад хамрагджээ.Түргэн тусламжийн аврах ажиллагааны сургалт нь Хятад, Монгол хоёр улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн хамтын ажиллагааны төсөл юм.
2019 оноос хойш ӨЗО-ы Улаан Загалмайн Нийгэмлэгээс Монгол Улсын гамшгаас хамгаалах, зам харилцаа, иргэдийн амьжиргаа зэрэг салбарт 540 гаруй багшийг сургажээ. “Бүс ба зам” Монгол Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн 2023 оны анхны багшийн сургалт 05 дугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж, хичээл заах багшийг ӨЗО-ы Улаан Загалмайн Нийгэмлэгээс томилж, Монгол Улсын төмөр зам, хилийн хамгаалалтын салбарын 44 багшийг сургажээ. Энэ удаагийн сургалтын агуулгад гол төлөв Улаан Загалмайн Нийгэмлэгийн ажиллагааны мэдлэг, зүрх уушгины ажиллагааны сэргээлт, санаандгүй гэмтэл, байнга тохиолддог өвчин, гэнэтийн аюул ослоос сэргийлэх зэрэг онол дадлага хосолсон хичээлийг явуулж, хичээлийн явцыг Хятад улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн түргэн тусламжийн олон улсын стандартын дагуу төлөвлөжээ.





























































