Бөөрөнхий сонгино, лууван зэрэг 10 тонн шинэ соргог хүнсний ногоо ачсан ачааны машин Баяннуур хотын Ганцмод боомтоор нэвтрэн Монгол Улсад хүрлээ. Урад боомтын мэргэжлийн ажилчид хяналт шалгалтыг сайтар хийж, гадаадад гаргах жимс, хүнсний ногооны чанар аюулгүй байдлыг баталжээ.
- Зөөврийн хугацааг богиносгож, боомтоор өнгөрөх нь түргэн шуурхай болж, аж ахуйн нэгжид ашиг хүртээх төрийн бодлогыг түшиглэн арилжаа наймааг Монгол Улс гартал өргөжүүллээ. Сүүлийн үед улаан лоолийг Монгол улсад ар араас нь гаргаж байна. Намрын урь ороод алим боловсрох болж, шинэ соргог жимсийг Монгол Улсад гаргахаар төлөвлөн бүх ажил бэлэн болоод байна хэмээн “Урад боомт” аж ахуйн нэгжийн ажилтан Шань Жяхао ярилаа.
Баяннуур хот ус хөрс сайтай тул өвөрмөц онцгой тариалангийн бүтээгдэхүүн нь 100 гаруй улс оронд борлуулагдаж байна. Энэ онд Баяннуур хот хилийн боомтын давуу талыг ашиглан жимс хүнсний ногоог гадаадад гаргах замыг нэвтрүүлжээ.
“Урад боомт” аж ахуйн нэгж нь мэргэжлийн удирдлагыг чангатгаж, тарихаас хураах хүртэлх бүх явцыг даган мөрдөж, хорхой шавжнаас сэргийлэхийн зэрэгцээ боомтоор нэвтрэх саадгүй замыг хангасан байна.





























































