Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

”Бүс ба зам”-ын шинэ амжилт

”Бүс ба зам”-ын шинэ амжилт

Албан ёсоор ашиглалтад орох гэж буй Жакарта-Бандунг чиглэлийн хурдны галт тэрэг нь Индонезийн онлайн болон нийгмийн сүлжээний хайлтын жагсаалтад давамгайлж буй шинэ "алдартан" болжээ. 

Энэхүү хурдны төмөр зам нь Индонезийн нийслэл Жакарта болон аялал жуулчлалын алдартай Бандунг хотыг холбох бөгөөд нийт урт нь 142 км, дээд хурд нь цагт 350 км юм. Төмөр зам ашиглалтад орсноор хоёр хотын хооронд зорчих хугацаа 3 цаг байснаас 40 минут болж ойртох юм.

2018 оны зургадугаар сараас эхэлсэн уг төсөл нь "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт, Хятад, Индонезийн ажил хэрэгч хамтын ажиллагааны түүхэн чухал төсөл бөгөөд Хятадын өндөр хурдны галт тэрэгний систем, бүхэл бүтэн аж үйлдвэрийн гинжин хэлхээгээр хилийн чанадад байгуулсан анхны төсөл болно.

Эдүгээ Хятадын талаарх Индонезийн ард түмний төсөөлөл зөвхөн дэд бүтцийн томоохон төслүүдээр хязгаарлагдахаа больж, соёл болон амьдралын янз бүрийн салбарт улам гүнзгийрч байна. Сүүлийн жилүүдэд Хятад, Индонези хоёр орны улс төрийн уулзалт, иргэдийн солилцоо, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, жил бүр Индонезийн илүү олон оюутан Хятадад суралцах хүсэлт гаргаж байна.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.cri.cn
Мэдээ үзсэн:2349
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7