2023 оны БНХАУ-ын /Эрээн хот/Олон улсын эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт ба үзэсгэлэнгийн арга хэмжээ болох Хятад-Монгол-Оросын адууны аж үйлдвэрийн тухай форум 08-р сарын 30-ны өдөр болсон байна.
Уг хурлыг Хятадын морин уралдааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын үндэсний морин уралдааны холбоо, Морин уралдаан, дасгалжуулагчдын холбоо, Оросын адууны аж ахуйн судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулсан байв.

Хятадын адууны аж үйлдвэрийн холбооны нарийн бичгийн дарга Юэ Гаофэн
Хятадын адууны аж үйлдвэрийн нийгэмлэг,Бээжин,Хэбэй,Шиьжян,Шаньдүн,Гуандүн зэрэг орон нутгийн албан байгууллага,аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид, Монгол улсаас Хөх хотод суугаа элчин сайдын яамны ерөнхий консул,Монгол морь уралдаан,уяачдын холбоо, Монгол Улсын үндэсний морин уралдааны холбоо болон ОХУ-ын адууны аж үйлдвэрлэлийн судлалын газрын 80 гаруй эрдэмтэн,судлаач,аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид энэхүү форумд оролцсон байна. Хятад,Монгол,Орос гурван талын төлөөлөгчид хил дамнасанХятадын адууны аж үйлдвэрийн нийгэмлэг,Бээжин,Хэбэй,Шиьжян,Шаньдүн,Гуандүн зэрэг орон нутгийн албан байгууллага,аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид, Монгол улсаас Хөх хотод суугаа элчин сайдын яамны ерөнхий консул,Монгол морь уралдаан,уяачдын холбоо, Монгол Улсын үндэсний морин уралдааны холбоо болон ОХУ-ын адууны аж үйлдвэрлэлийн судлалын газрын 80 гаруй эрдэмтэн,судлаач,аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид энэхүү форумд оролцсон байна.
Хятад,Монгол,Орос гурван талын төлөөлөгчид хил дамнасан адууны солилцоо,Эрээн хотод байгуулагдах морин тойруулга,адуу дагасан аялал жуулчлал,адууны гаралтай бүтээгдэхүүний худалдаа,адууны эдлэл хэрэглэлийн бизнес хөгжүүлэлт,адуун соёлын хамгаалалт зэрэг маш олон сэдвийн тойронд санал бодлоо хуваалцсан байна.
Хятадын адууны аж үйлдвэрийн холбооны нарийн бичгийн дарга Юэ Гаофэн:
-Бид өнөөдөр Эрээн хотод уулзаж,гурван орны адууны аж ахуйн хамтын ажиллагаа,солилцоог бэхжүүлэн, зарим ойлголт болон стандартаа нэгтгэн,хамтын ойлголтод хүрэхэд зорилго тавьж байна.Одоо яг адууны сүүн бүтээгдэхүүн,адууны гаралтай бүтээгдэхүүн, боловсруулах тухай яриа явагдаж байна. Мөн адуу сонгох, үржүүлэх, монгол адуутай холбоотой соёлыг хэрхэн сурталчлах талаар ч ярилцаж байна. Бас морин уралдааны хамтын ажиллагаа болон морин уралдааны ажлын журмын талаар зөвшилцөлд хүрч, богино хугацаанд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурхаар төлөвлөж байна.
"Монгол морины зориг санаа" нь дэлхийд ч чухал ач холбогдолтой юм. "Монгол морины зориг санаа"-г дэвшүүлсэн газар, Хятадын адуу аж үйлдвэрлэлийн төв болох Шилийн гол аймгийн монгол адууны тоо хэмжээ ба чанарын хувьд аль аль нь ч Хятадын тэргүүн байранд жагсаж байдаг. Манай хөрш Монгол, Орос хоёр улс ч мөн олон тооны монгол адуутай. Тиймээс монгол адуутай холбоотой стандарт, техник, аж ахуйд илүү прагматик байдлаар хамтран ажиллах боломж нь бидний энэхүү форумын хамгийн гол агуулга болсон гэж үзэж байна гэжээ.

Өвөр Монголын 33 мал аж ахуйн аймаг хот,21 хагас мал аж ахуй,хагас тариалан эрхлэлт хийдэг хошуу сумны тариаланчид болон малчдын үйлдвэрлэл, амьдрал нь адуутай нягт холбоотой бөгөөд энэ нь Өвөр Монгол дахь адууны аж үйлдвэрлэлийг хамгаалан хөгжүүлэх бат бөх суурийг тавьсан байна.
Өвөр Монголын хувьд адууны соёл нь хүмүүсийн үйлдвэрлэл, амьдрал хоорондын харилцан уялдаа холбоогоор баялаг төдийгүй морин спорт, морин уралдаан,зугаа цэнгэлийн шинэж бүрэн орчин үеийн адууны аж үйлдвэрлэл хөгжсөн бүс нутаг болсон байна. Өвөр Монголын адууны соёлын баялаг хуримтлал нь Өвөр Монголын орчин үеийн морин үйлдвэрлэлийн хөгжлийн тулганы чулуу болсон гэж хэлж болно. Энэ нь бусад бүс нутгаас илүү танигдахуйц, соёлын давуу талыг бүрдүүлсэн гэж үзэж болно. Бүс нутгийн өвөрмөц онцлогийг гадаад дотоодод таниулах өвөрмөц онцлогтой, эв нэгдэлтэй, иргэншсэн нийгмийн орчин, орчин үеийн соёл иргэншилтэй өндрөөр нийцсэн хөгжлийн суурь нь Өвөр Монголын орчин үеийн морин спортыг дэмжиж, зах зээлд танигдах давуу талыг бий болгосон юм.
Өнөөдөр болоход Өвөр Монголын Шилийн гол аймгийн монгол адууны үржлийн фермийг байгуулж, Абагын Хар адуу, Баруун Үзэмчин хошууны цагаан адууны монгол морь үржүүлэг,хамгаалалтын бааз, Шилийн гол аймгийн Баяншил адууны ферм, Эрээн хотын айргийн бүтээгдэхүүний чиглэлийн адууны бааз зэрэг газрыг бүтээн байгуулж,ашиглалтад оруулж байна.
Шилийн гол аймгийн Эрээн хот нь Монгол улстай уул усаараа залгалдаж байгаа давуу талтай бөгөөд Монгол, Орос хоёртой адууны соёлын солилцоо, морины салбарын хөгжилд байнга хамтран ажиллах нь сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдэж байна. Өнөөдөр болоход нэгэнт Хятадын адууны соёлын бааз болж, дэд бүтцийн бүрэн бүтэн байдал, адууны аж үйлдвэрлэлийн тасралтгүй хөгжил, өсөлт хөгжлийн боломжит нутаг болж хөгжсөн байна.Эдгээр нь мөн ч энэхүү удааны адууны аж үйлдвэрлэлийн тухай хурлыг 2023 оны БНХАУ-ын /Эрээн хот/Олон улсын эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын арга хэмжээний нэг болгон зохион байгуулсан чухал шалтгаан болжээ.

Монгол улсын СГЗ,яруу найрагч,зураач,адууны соёлын судлаач Ай Төмөр-Очир
-Хятад,Монгол,Орос улс аль алинд ч тулгарч буй асуудал болох монгол адууны хамгаалалт,өв соёлын дэлгэрүүлэлтийн талаар бид хамгийн анхаарал хандуулж байна.Байгалийн буюу бурхны унаа болсон монгол адууны үржүүлэх,төлжүүлэх,хурдлуулах,дархлуулах,тээж тэсвэрлэх олон сайн одон чанарыг бид нар гийгүүлж,магтан дуулах ёстой. Монгол морины түүх бол маш өнө урт түүх билээ,иймийн тулд бид зөвхөн морио хурдлуулах талаар авч үзэж болохгүй.
Өнөөдөр бид зөвхөн адууны хуудныг гол бодолхийлж болсон нь үнэн.Адуу гэдэг чинь зөвхөн хурдлахаар бүтээсэн амьтан биш,харин хүн төрөлхтний түүхэнд,ялангуяа монгол морины тэсвэр хатуужил,гуа сайхан,гайхамшигт мэдрэмжийг хойч үедээ өвлөн уламжилж,хамгаалж,дэлгэрүүлж явахад байх билээ. Морины хурдан бол адууны аж үйлсийн хөгжлийн нэг л төрөл,бүх талаар тэгш хөгжүүлэх нь сая бидний эцсийн зорилго юм аа гэж Монгол улсын СГЗ,яруу найрагч,зураач,адууны соёлын судлаач Ай Төмөр-Очир өөрийн санал бодлоо ийнхүү хуваалцсан байна.





























































