Монгол Улс нь Хятад улстай 4710 км урт хиллэж, энэ нь Хятад улстай хамгийн урт газар нутгийн хилтэй хөрш орон болж байна. 60 гаруй жилийн турш, Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны сайн хөршийн харилцаа, найрамдалт харилцаа үргэлж гол байр суурь эзэлсэн байдаг. Ялангуяа өнгөрсөн арван жилд "Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлснээс хойш хоёр орны харилцаа маш хурдацтай хөгжиж, гайхалтай үр дүнд хүрч байна.
Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжиж, "Бүс ба зам" санаачилгыг Монгол Улсын "Талын зам"-тай хамтран дэвшүүлэн, "Дэлхийн хөгжлийн санаачилга"-ыг Монгол Улсын "Шинэ сэргэлтийн бодлого"-той гүнзгий уялдаж байна. Төрөл бүрийн салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, эдийн засаг, худалдааны харилцан ашигтай, хожлын үр дүнг өргөжүүлнэ. Худалдааны хувьд Хятад улс олон жил дараалан Монголын хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн. Монгол Улс нүүрс, зэсийн контейнер, төмрийн хүдэр зэрэг эрдэс бүтээгдэхүүн нь ихэнхдээ Хятад руу экспортлогддог. 2022 онд Хятад, Монголын хоёр талын худалдааны хэмжээ 12.22 тэрбум ам.доллар байсан нь жилд 34.1%-иар өссөн үзүүлэлт юм. Үүний дотор Монгол Улс Хятад руу экспортолсон нь 9.33 тэрбум ам. доллар болж, Монгол Улсын нийт экспортын 80 гаруй хувийг эзэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ "Ирээдүйд бид Хятад улстай сайн харилцаатай байж, хоёр талын худалдаа, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлнэ" гээд Хятад, Монголын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийг хичээн ажиллана" гэлээ.
2014 оны 8 дугаар сард дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ”Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох, хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурснаас хойш, хоёр орны тэргүүн нарын удирдлага дор хууль тогтоох байгууллага, Засгийн Газар, Улс төрийн намуудын хоорондын солилцоог бэхжүүлж, хоёр талын харилцааг янз бүрийн салбарт хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ард иргэд хоорондын солилцоо, экологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр орны найрсаг, хамтын ажиллагааны харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажилласаар байна. Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоож, төр болон төрийн харилцааны загварыг бий болгох нь Хятад, Монголын ирээдүйн зорилго, хөгжлийн чиглэлийг тодорхойлох болно.
(Рэнь Лихүй, , Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Бүс ба Зам судлалын хүрээлэн)





























































