




Энэ удаагийн экспо "Нээлттэй шинэ байдлыг хамтдаа бүтээж, хөгжлийн шинэ боломжоо хамтдаа хуваалцъя” гол сэдэвтэй байж, БНХАУ-ын Худалдааны Яам, Монгол улсын ХХАА ба хөнгөн аж үйлдвэрийн яам, ӨМӨЗО хамтдаа зохион байгуулсан байна.
Хятад-Монголын экспо бол Хятад, Монголын хоёр орны засгийн газар хамтдаа зохион байгуулсан дэлхийд хандуулсан олон улсын чанартай үзэсгэлэн яармаг байж, Хятад Монгол төдийгүй зүүн хойд Азийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа ба хүмүүнлэгийн харилцааны чухал индэр болж, Хятад Монголын харилцаа уламд өндөр төвшинд тасралтгүй хөгжихийг ахиулж байгаа аж. Олон жилийн турш, Хятад, Монгол хоёр талын хамтын хүчин чармайлтаар, Хятад Монголын экспо нь Хятад, Монголын харилцаа, хамтын ажиллагааны чухал индэр болсон төдийгүй Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт ба өндөр чанар бүхий “ бүс ба зам ” – ыг бүтээн байгуулах чухал тавцан болж байгаа юм.
2015 оноос хойш гурван удаа амжилттай зохиогдсон тус экспогийн цар хүрээ, олон улс дахь нэр нөлөө нь тасралтгүй өссөөр байгаа юм. Бүртгүүлээр өмнөх гурван экспод 40 гаруй улс, бүс нутгийн төлөөлөгч, 10 мянган компани оролцож, 30 мянган зочин хүлээн авч, хамтын ажиллагааны 444 гэрээ байгуулж байв. Хөрөнгө оруулалтын дүн 270 тэрбум юань давж, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тэргүүний үйлдвэрлэл, орчин үеийн ХАА, МАА, шинэ эрчим хүч, шинэ материал, дижитал эдийн засаг зэрэг 10 гаруй салбар хамарсан нь хоёр орны эдийн засаг худалдааны орон зайг тэлэхэд нөлөөлсөн байна.
2023 онд болох Хятад-Монголын IV экспогийн үзэсгэлэнгийн талбай, оролцогч улсууд, компанийн тоо зэргээр өмнөх экспогоос давж, 5 том хэсэгтэй10 гаруй сэдэвчилсэн ажил төлөвлөсөн нь Хятад, Монгол төдийгүй дэлхийн бусад улс хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх юм. Үүний зэрэгцээ энэ үеэр Хятад улсыг умардад нээлттэй байлгах эдийн засаг, худалдааны симпозиумыг анх удаа зохион байгуулна. Энэ нь бүс нутгийн нээлттэй байдлыг сайжруулах, олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны шинэ индэр бий болгох юм.





























































