Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Солилцоог гүнзгийрүүлж, бие биедээ ойртон халамж тусаа нэмэгдүүлнэ

— ”Бүс ба зам” цуврал (4)

   "Надад мэс засал хийж өгсөн эмч нарт,  зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг маань халамжласан бүхэндээ баярлалаа. Та нар надад эрүүл зүрхийг өгч, хоёр дахь амьдралыг минь бэлгэлсэн! Хятад, Монголын найрамдал нөхөрлөлийн хайрын элч болохын төлөө би шаргуу суралцаж, хичээн зүтгэх болно..."

Гурван жилийн өмнө Монголоос ирсэн  зүрхний төрөлхийн гажигтай Мөнх-Өлзийт Өвөр Монголын Ардын эмнэлгийн Зүрх судасны төвд мэс засалд орсон бөгөөд хагалгааны дараа сэтгэл догдлон баярлаж, том болоод эмч болж, илүү олон өвчтөнийг эдгэнэ гэж илэрхийлж байсан аж.

 Мөнх-Өлзийт нь ”’Бүс ба зам’ хүнд өвчтэй хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хөтөлбөр"-ийн Монгол дахь санаачилгын өгөөжийг хүртэж буй хүүхдийн нэг юм. Төслийг Хятадын Улаан загалмайн сангаас удирдан хэрэгжүүлж, Төслийн хэсэг ажлийг Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаан Загалмайн Нийгэмлэг даан авч, Өвөр Монголын Ардын Эмнэлгийн хороог зохион байгуулан Монгол Улсын төрөлхийн зүрхний өвчтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийсэн байна.

 Сүүлийн хэдэн жилд энэхүү төсөл нь Өвөр Монгол, Бээжин, Жэжян зэрэг газруудад 125 удаагийн  мэс заслыг амжилттай хийж, Монгол Улсын 120 гаруй хүүхэд "эрүүл зүрх"-тэй болсон байна. Энэ нь Хятад, Монголын гүн гүнзгий найрамдалын гэрч болж байна.

Хятад, Монгол хоёр уул, усаараа холбогдож, хөрш зэргэлдээ оршин, хоёр талын ард түмэн нь нөхөрсөг харилцаатай, "Хонины хариуд цай"сайхан нөхөрлөл, дотно хөршийн үлгэр түүхийг үргэлжлүүлнэ.

Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол газар зүйн зэрэг өөрийн онцлог давуу талуудыг бүрэн дүүрэн ашиглаж, Монгол Улстай хүмүүнлэгийн тусламж, эмнэлгийн тусламж, хүний нөөцийн сургалт болон бусад салбарт хамтын ажиллагааг бэхжүүлж, хүмүүсийн амьдрал ахуй, сайн сайхан байдлыг тасралтгүй сайжруулж, нийтлэг хөгжлийг дэмжин ажилласаар байна.

"Бүс ба зам, Гэрэлт аялал" Монгол Улсад зохион байгуулагдаж, Монгол Улсын нүдний болор цайрах өвчтэй 2739 өвчтөнийг үзлэгт оруулж, хараа сэргээх мэс заслыг үнэ төлбөргүй 310 хийсэн байна. Монголын Улаан загалмайн нийгэмлэг туслалцаа үзүүлж, Улаан загалмайн  “Түгээмэл хайрын хүрээлэн” төвийг байгуулж, Монгол Улсын 600 гаруй сувилагчийг сургалтанд хамруулж, Монгол Улсын Улаан загалмайд түргэн тусламжийн автомашин зэрэг цар тахлын эсрэг материалыг хандивлав.

Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэг, ӨМӨЗО-ы Намын хороо, Засгийн газрын хүчтэй удирдлагын дагуу, сүүлийн 5 жилд  ӨМӨЗО-ы Улаан загалмайн нийгэмлэг нь иргэд хоорондын дипломат үүргээ ухамсарлан гүйцэтгэж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах, эмнэлгийн тусламж, яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй харилцан солилцоогоо гүнзгийрүүлэн, хамтын ажиллагааг өрнүүлж, ард иргэдийг дипломат харилцаагаар дамжуулан нэгтгэх, нөхөрлөхөд нь тусалж, Хятад, Монголын сайн хөршийн харилцаа, найрамдалт харилцааг дэмжихэд хүмүүнлэгийн хүч чадлыг хувь нэмрээ оруулсан юм.

ӨМӨЗО-ы Улаан загалмайн нийгэмлэгийн гүйцэтгэх дэд дарга Ян Фэнжи хэлэхдээ, ӨМӨЗО-ы Улаан загалмайн нийгэмлэг цаашид өөрийн давуу талаа бүрэн дүүрэн ашиглаж, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүмүүсийн сайн сайханы төлөө, хүмүүс хоорондын хэлхээ холбоог сайжруулах, Хятад, Монголын харилцан солилцоо, хамтын ажиллагааг янз бүрийн салбарт дэмжин, "Бүс ба зам"-ын ололт амжилтыг хоёр орны ард түмэнд илүү сайн ашиг тусаа өгсөөр байх болно гэжээ.

Анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь Хятад, Монголын харилцааны чухал хэсэг бөгөөд ард түмэн хоорондын харилцааг дэмжихэд ихээхэн ач холбогдолтой юм.

Монгол анагаах ухааны болон эмийн мэргэжилтнүүдийг 18 удаа зохион байгуулж,Монгол улсын 10 гаруй аймаг, хотод хүрч,35 мянга гаруй өвчтөнд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг хийсэн байна.Олон улсын хол зайн зөвлөлдөх платформ нээж, Монголын Үндэсний Анагаах Ухааны Их Сургуультай хамтран эрдэм шинжилгээний мэргэжилтний ажлын өртөөг бий болгох, Монгол анагаах ухааны эрдэм шинжилгээний хурал зэрэг олон улсын эрдэм шинжилгээний солилцооны үйл ажиллагаа зохион байгуулсан. Эмнэлэгт 32 мянган удаа гадаад өвчтөн хүлээн авч, Монгол улсад хэвтэн эмчлүүлсэн өвчтөний эмчилгээний зардлыг 2.4 сая гаруй юань буруулсан байна...

Олон жилийн турш Өвөр Монголын олон улсын монгол анагаах ухааны эмнэлэг нь г анагаах ухааны үйлчилгээ, шинжлэх ухааны судалгааны хамтын ажиллагаа болон солилцоо, эмнэлгийн ажилтнуудын сургалтаар Хятад, Монголын ард түмнүүдийн найрамдал нөхөрлөлийг ахиулахад эерэг хувь нэмэр оруулж байна. Өвөр Монголын олон улсын монгол анагаах ухааны эмнэлгийн захирал Чэнь Сарнай хэлэхдээ: Манай эмнэлэг нь монгол анагаах ухааны хосгүй эмчилгээний дипломат үйл ажиллагааны үүргийг идэвхтэй гүйцэтгэж, "Бүс ба зам" санаачилга,Умард зүгт нээх чухал гүүрний байгуулалтыг дэмжиж цуврал арга хэмжээг шат дараатайгаар хийж гүйцэтгэсэн. Дөнгөж сая нээлтээ хийгээд удаагүй байгаа "Жинчяо"дүүрэг дэх эмнэлэгт олон улсын эмчилгээний тасаг, гадаадын өвчтөнүүдэд зориулсан тусгай хэсгийг нээж, Монгол болон бусад орны гадаадын иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд сайн хөршийн болон нөхөрлөлийг дэмжихэд хувь нэмрээ оруулах юм. "гэв.

Хятад, Монгол хоёр улс газар зүйн хувьд бие биедээ ойр, соёлын ойр дотно харилцаатай, боловсон хүчний сургалт, эрдэм шинжилгээний солилцоогоор байнга солилцож байдаг. Өвөр Монголд сургуулиудыг удирдахдаа нээлттэй байх үзэл санааг ямагт чандлан сахиж, дээд боловсролын салбарт олон улсын хамтын ажиллагаа, солилцоог гүнзгийрүүлэн хөгжүүлж, боловсролын салбарт Монгол Улстай прагматик хамтын ажиллагааг цувралаар явуулж ирсэн билээ.

 Өвөр Монгол нь Хятад Монгол хамтран сургууль байгуулах, олон улсын хятад хэлний боловсрол эзэмших ажиллагааг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж байна.2000 оноос эхлэн Өвөр Монгол болон Монгол Улсын их дээд сургуулиудын хооронд 15 хамтарсан боловсролын төслийг хэрэгжүүлж, нийт 1000 гаруй хүнийг сургасан байна.Хоёр талын сургууль нь хамтран Күнзийн институт, Күнзийн ангиудыг байгуулан хамтран ажиллаж, 700 гаруй монгол оюутан Күнзийн институт, Күнзийн ангид хятад хэл судалсан байна.

Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэтгэлэгээр Монгол Улсын хил хамгаалах техникчдийн сургалтын хөтөлбөрийг  хэрэгжүүлэн,2005 оноос хойш 2000 орчим монгол оюутан Өвөр Монголын их дээд сургуулиудад бакалаврын зэрэг олгох сургалтад хамрагдаж, Монгол Улсын хилийн 180 техникчийг бэлтгэн гаргажээ.

Үүний зэрэгцээ Өвөр Монгол, Монгол Улс олон удаагийн эрдэм шинжилгээний солилцооны семинарыг зохион байгуулж хамтран ажиллаж байна.2012 оноос хойш Өвөр Монгол их дээд сургуулиудын, Монгол Улсын их дээд сургуулиуд уламжлалт хятад анагаах ухаан (Монгол анагаах ухаан)-ийн талаар 130 гаруй эрдэм шинжилгээний солилцооны семинарыг амжилттай зохион байгуулж байна.

ӨЗО-ы Боловсролын танхимын холбогдох хүн хэлэхдээ, Монгол зэрэг "Бүс ба зам"-ын орнуудтай боловсролын салбарт солилцоо, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжилд үйлчлэх илүү чанартай боловсон хүчнийг сургаж, Хятад-Монголын найрамдал нөхөрлөлийг гүнзгийрүүлэх, хоёр орны хөгжлийг дэмжихэд шинэ, илүү их хувь нэмэр оруулна гэжээ.

Хятад-Монголын дөрөв дэх удаагийн экспо болов. Энэхүү их арга хэмжээ нь Хятад-Монголын хамтын ажиллагааны орон зайг улам тэлэх юм. Өөрийн байршлын давуу талуудад түшиглэн Өвөр Монгол нь цаашид хүмүүсийн амьжиргааны салбарт Монгол Улстай солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хүмүүсийн амьжиргаа, сайн сайхан амьдралыг хамтдаа сайжруулж, "Бүс ба Зам"-ыг чанарын өндөр түвшинд хөгжүүлж, илүү сайхан ирээдүйг бүтээхийн төлөө хамтран ажиллах болно.

Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:2493
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7