Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хэ Вэй Хятад-Монголын IV удаагийн экспод оролцохоор ирсэн Монгол улсын шадар сайд С.Амарсайхан нартай уулзлаа

Хэ Вэй Хятад-Монголын IV удаагийн экспод оролцохоор ирсэн Монгол улсын шадар сайд С.Амарсайхан нартай уулзлаа

   Хятадын Ардын Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Хэ Вэй 09-р сарын 05-ны өдөр Хятад-Монголын IV удаагийн экспод оролцохоор ирсэн Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан нартай Хөххотод уулзав.

Хэ Вэй:

 Хятад-Монголын IV удаагийн экспод оролцохоор ирсэн С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзлаа. Тэрээр:

- Хятад, Монгол хоёр улс уул нурууд, ус мөрнөөр холбогддог бөгөөд Хятадын тал нь Хятад-Монголын харилцааны хөгжилийг ихээхэн анхааран хүндэтгэн үзэж, Монгол Улс Хятадын итгэлт түнш, хамтралцааны хөрш юм. Хятад улс Монгол Улсад өөрийн хүчин чадлын хүрээнд тусламж үзүүлж, Монгол Улсын эдийн засгийн хөгжил, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж ирсэн юм. Цаашид хоёр тал ажлын уялдаа холбоог бэхжүүлж, стратегийн харилцаа холбоо, бодлогын харилцааг бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлэх, дэд бүтцийн уялдаа холбоог эрчимтэй хөгжүүлэх, олон ишт, хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээг идэвхтэй өргөжүүлэх, холбогдох асуудлуудыг шийдвэрлэх, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд илүү их түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байна гэж хэлэв.

Шадар сайд С.Амарсайхан:

 - Хятад-Монголын IV удаагийн экспо болон Умард руу нээх Хятадын Үндэсний эдийн засаг, худалдааны үзэсгэлэн яармагийг зохион байгуулсанд талархал илэрхийлээд, хоёр орны солилцоо албан болон төрийн бус хүмүүсийн аль алинд нь маш ойрхон байна. Бид хоёр орны хоорондын худалдааг олон янзаар хөгжүүлэх, боомтод бараа оруулах боломжийг сайжруулах талаар хэд хэдэн арга хэмжээ авч, хоёр орны харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхийг хичээж байна. Хоёр талын харилцааг илүү өндөр түвшинд хүргэхийн тулд соёл, эрүүл мэнд, боловсрол, эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт найдаж байна гэж хэллээ.

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Монгол Улсаас Хятад улсад суугаа элчин сайд Т.Бадрал Хятадын Худалдааны дэд сайд Ли Фэй, ӨМӨТЗО-ын  Ян Вэйдон, Дуан Жичян, Ян Жинь, Ан Руньшэн нар оролцлоо.

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:СЛМ
Мэдээ үзсэн:2551
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7