Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Умард зүгийг нээлттэй хөгжүүлэх үндэсний эдийн засаг, худалдааны чуулга уулзалт боллоо

”Нээлттэй шинэ байдлыг хамтдаа бүтээж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” гол сэдэвт Хятад-Монголын IV экспоны цар хүрээнд Хятад улсыг умардад нээлттэй байлгах эдийн засаг, худалдааны анхны чуулга уулзалт 09-р сарын 06-ны үдээс хойш Хөххотын Shangri-la зочид буудалд амжилттай зохион байгуулагдсан байна.

    

   Алтан намрын цацрагт ивээгдсэн Өвөр Монголын тал нутаг маань үзэсгэлэнтэй сайхан...   35 улс орон ба бүс нутаг, 27 муж хотоос хүрэлцэн ирсэн 3000 гаруй аж ахуйн нэгжүүд эх орны умард хилд хуран цугларч, амжилттай том уулзалт боллоо.

  "Нээлттэй шинэ байдлыг хамтдаа бүтээж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” гол сэдэвт Хятад-Монголын IV экспоны цар хүрээнд Хятад улсыг умардад нээлттэй байлгах эдийн засаг, худалдааны анхны чуулга уулзалт 09-р сарын 06-ны үдээс хойш Хөххотын Shangri-la зочид буудалд амжилттай зохион байгуулагдсан байна..

   БНХАУ-ын Худалдааны Яам, Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо, Бүх Хятадын Үйлдвэр Худалдааны Холбоо, ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газраас зохион байгуулсан“ Нээлттэй хамтран ажиллаж, ирээдүйг хамтдаа эдэлье” гол сэдэвтэй тус чуулга уулзалтанд Монгол Улс, ОХУ-ын Засгийн Газрын холбогдох байгууллага нэгж, БНХАУ-д суугаа гадаадын элчин сайдын яам, консулын газар, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага нэгжүүд ба аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, хэвлэл мэдээллийхэн зэрэг нийт 700 гаруй зочид төлөөлөгчид оролцсон байна.  

   ӨМӨЗО-ны намын хорооны орлогч нарийн бичгийн дарга Ян Вэйдүн, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, БНХАУ-ын Худалдааны Яамны дэд сайд Ли Фэй, Хятадын Олон Улсын Худалдааг ахиулах Зөвлөлийн дэд дарга Чэнь Жяньань нар тус тус хуралд оролцож үг хэлсэн байна.

  Дарга Ян Вэйдүн:

- Дарга Ши Жиньпин ер нь Өвөр Монголд гүн хайр, гүн найдлага тавьж, бидэнд “Таван том үүрэг”–ийг хүлээлгэн өгч, “Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ замыг нээх” стратегийн шинэ зорилтыг тавьж өгсөн байна. Одоогоор ӨМӨЗО дарга Ши Жиньпиний чухал заавар, үзэл баримтлалыг бүх нийтээрээ нарийн гүнзгий суралцан хэрэгжүүлж, хоёр том үйл явдлыг хэлбэрэлтгүй тууштай хэрэгжүүлэн, Өвөр Монголын Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтын явцад шинэ замыг нээх болно. Өвөр Монгол гадаад, дотоодод зориулан нээлттэй индрээр хангаж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд Өвөр Монгол олон өвөрмөц давуу талтай. Өвөр Монгол газар зүйн өвөрмөц давуу тал, стратегийн төрийн бодлогын дэмжлэг сайтай, баялаг нөөц, онцлогт аж үйлдвэр, үзэмж сайтай, хөрөнгө оруулалт хийж аж үйлс өрнүүлэх өлзийт нутаг дэвсгэр юм. Та бүхэнтэй гар гараасаа хөтлөлцөн, хамтдаа зөвшилцөж, хамтдаа бүтээн байгуулан, үр өгөөжөө хамтдаа эдлэх шинэ хуудсыг бичиглэхийг халуунаар хүсэж байна гэж хэллээ. 

   Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:

- Монгол Улсын хувьд бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалд идэвхтэй оролцох, эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, дэмжих, үр өгөөжийг нь хүртэх боломжийг бүрдүүлэх “Умард зүгийг нээлттэй хөгжүүлэх үндэсний эдийн засаг, худалдааны форум” нь хоёр орны хамтын ажиллагааны чухал хэсэг юм.

      Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр орны төдийгүй, Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн "Хятад-Монголын экспо" нь хоёр талын IV удаа амжилттай зохион байгуулж буй үзэсгэлэн бөгөөд Монгол, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хилийн бүс нутгийн эдийн засгийн хөгжилд түлхэц өгөөд зогсохгүй бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоог өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Цаашид Монголын тал хоёр орны давуу тал, нөөц баялагт тулгуурлан, мөнхийн хөрш Хятад улстай эрх тэгш, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх үзэл баримтлалын дагуу хамтран ажиллана. Хоёр улсын удирдагчид "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, "Бүс ба зам" болон "Дэлхийн хөгжлийн санаачилга"-ын уялдаа хөгжлийг баталж, хоёр орны олон салбарын хөгжил, хамтын ажиллагааг дэмжиж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулалтыг татах, хүний нөөцийн оновчтой бодлого боловсруулахад анхаарч байна.

     Өвөр Монголын Өөртөө засах орны дэд тэргүүлэгч Ян Жинь Өвөр Монголын хөрөнгө оруулалтын орчин тойрон, аж үйлсийн хөгжил, соёл иргэншлийн харилцаа солилцоо зэрэг сэдвүүдээр танилцуулга хийсэн байна. 

    Тус чуулга уулзалт нийт 138 төсөлд гарын үсэг зурж, гарын үсэг зурсан нийт өртөг 334. 3 тэрбум юаньд хүрсэн нь шинэ материал, химийн аж үйлдвэр, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, эрчим хүч, бохирдолгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг салбаруудыг хамарсан байна.

Зохиогч:Хан Хуншя, Б.Хурц
Найруулагч:ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:6081
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7