
“Нөхөрлөлийн Солонго” Хятад-Монголын IV экспогийн олон улсын соёлын солилцооны үзүүлбэр тоглолт 09-р сарын 05-ны өдрийн орой Өвөр Монголын урлагийн театрт болсон байна.

Найрал дуу бүжиг “Тал нутгийн гэгээн ирээдүй зүг хамтдаа аялъя” тоглолт үдэшлэгийн салхийг хагалан, Өвөр Монголын залуу дуучин Улаантуяа, Орчлон, Урагшлалт, Нарс нарын уянгат дуугаар Хятад-Монгол хоёр орны ард түмний сайн сайхан амьдралыг магтан дуулсан байна.

Монгол Улсын эрэгтэй гурвал дуу “Их зам”, Монгол Улсын найрал хөгжим “Төвөргөөн”, ардын дуу “Шигэр шигэр”, Оросын таван хүний дуу “Клянка”, Орос бүжиг “Зүүд” зэрэг 15 тоглолт нь гурван орны соёл урлагийн өвөрмөц онцлогийг харуулан, гурван улсын ард түмний соёлын солилцоо,гүн зузаан нөхөрлөлийг урлагийн тайзнаа харуулсан байна.



































































