
Зүүн хойд Азийн бүс нутгийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм болох "Их түмэн санаачилга” (The Greater Tumen Initiative/GTI)-ын 11 дэх Зөвлөлдөх хурал болон логистикийн салбар хорооны 9 дэх уулзалт тэнгисийн хамтын ажиллагааны 4 дэх хорооын уулзалт 2023 оны 09-р сарын 07-ны өдийн өмнө БНХАУ-ын Хөххотноо эхэллээ.


БНХАУ, Монгол Улс, ОХУ, БНСУ, Япон гэсэн дөрвөн улсын гишүүнчлэлтэй Зүүн хойд Азийн бүс нутгийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм болох "Их түмэн санаачилга”-ын хөтөлбөр нь бүс нутгийн орнуудын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, худалдааг дэмжих, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ажилладаг байна.
Энэ удаагийн уулзалтаар “Цар тахлын дараа орон нутгийн хамтын ажиллагааны хороодод тулгарч буй бэрхшээл болон эсрэг арга хэмээ”, ”Төсөл хэрэгжүүлэх, шинэ төслүүдийн хэлэлцүүлэг, түншүүдийн санал”,”2022 оноос логистикийн салбар хорооны үйл ажиллагааны явц”, ”Зүүн Хойд Азийн далай тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагаа” гэх дөрвөн сэдвээр зохион байгуулж байна.

Их Түмэн Санаачилга нь Их Түмэн Голын ай сав нутгийн хөгжлийн хөтөлбөр бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн хүрээнд БНХАУ, Монгол, БНСУ, ОХУ, Япон дөрвөн орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм юм. Анх энэхүү санаачилгыг 1992 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр санаачилж, дэмжиж, байгуулсан юм. Гишүүн орнуудын Засгийн газар нь энэ бүс нутийн эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны механизмыг байгууллахаар харилцан тохиролцож гарын үсэг зурж байсан билээ.Ялангуяа тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл болгон хороод байгуулан анхаарч ирсэн байна.






























































