Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Жан Янькунь Хятад-Монголын IV удаагийн экспод оролцохоор ирсэн Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан нартай уулзлаа

Жан Янькунь Хятад-Монголын IV удаагийн экспод оролцохоор ирсэн Монгол улсын шадар сайд С.Амарсайхан нартай уулзлаа

   Жан Янькунь Хятад-Монголын дөрөв дэх удаагийн экспод оролцохоор ирсэн Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан нарыг Хөххотод угтан авч баяр талархал илэрхийлэв. Тэрээр:

- Хятад, Монгол хоёр улс уул, усаараа хаяа нийлсэн найрсаг хөршүүд бөгөөд Өвөр Монгол орон Хятад, Монголын найрсаг, хамтын харилцааг хөгжүүлэхэд онцгой байр суурь, үүрэг гүйцэтгэдэг. Хоёр тал цаашид Хятад-Монголын экспог хамтран зохион байгуулж, соёл иргэншлийн хоорондын солилцоог гүнзгийрүүлэн, уялдаа холбоог бэхжүүлэх, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах ажлыг эрчимжүүлж, экологийн орчныг хамгаалах, хил дамнасан аялал жуулчлал, уул уурхайн баялаг, шинэ эрчим хүчний салбарт хамтран ажиллах, харилцан ашигтай, хожлын үр дүнд тулгуурлан солилцоо, хамтын ажиллагааны шинэ бүлгийг бичнэ гэдэгт найдаж байна гэж хэлэв.

С.Амарсайхан Хятад-Монголын дөрөв дэх удаагийн экспог зохион байгуулахад хүчин чармайлт гаргасанд нь Өвөр Монголын талд талархал илэрхийлээд, тэрээр:

- Монгол, Хятадын хооронд сайн хөршийн болон найрсаг хамтын ажиллагаанд Монгол Улс ихээхэн анхаарч, Хятад улстай боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх, хоёр талын худалдааг өргөжүүлэх, соёл иргэншил хоорондын солилцоог өргөжүүлэх, цаашлаад цөлжилтийг хянах, гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хөгжил, ашиглалтад хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллана гэдэгт найдаж байна. Бид хоёр улсын төрийн тэргүүн нарын зөвшилцлийг хэрэгжүүлэх, Хятадын бизнес эрхлэгчдийн Монгол Улсад хөгжих бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хоёр орны солилцоо, хамтын ажиллагааны шинэ нөхцөл байдлыг тасралтгүй бий болгохыг эрмэлзэнэ гэж хэллээ.

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:СЛМ
Мэдээ үзсэн:5865
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7