Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өвөр Монгол-Төв Азийн таван орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форум

Өвөр Монгол-Төв Азийн таван орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форум

Өвөр Монгол-Төв Азийн таван орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форум  9-р сарын 7-ны өдөр Хөххотод болж өнгөрлөө.
Төв Азийн таван орны /Тажикистан, Туркменистан, Казахстан, Киргизстан, Узбекистан/ төр, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-д чуулж, бизнесийн хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлэв. Өвөр Монгол нь Төв Азийн таван улсыг Ганьсү, Шинжянгаар дамжин хуурай газрын "эртний торгоны зам"-аар холбодог бөгөөд эдийн засаг, худалдааны солилцооны өнө эртний түүхтэй. Уг форумд Төв Азийн таван орон, Зүүн өмнөд Ази, Зүүн хойд Ази болон холбогдох улс орон, бүс нутгийн 200 гаруй төр, засгийн болон бизнесийн төлөөлөгчид  оролцсоноос гадна АНУ, Австрали, Бруней, Сингапур, Монгол зэрэг улс орны бизнесийн төлөөлөл оролцож, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцжээ.
ӨМӨЗО-ны Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Жан Лэй:
-Төв Азийн таван орон давуу байрлалтай, баялаг нөөцтэй, ӨМӨЗО-той хамтран ажиллах үндсэн нөхцөл сайн, хөгжлийн хэтийн төлөв өргөн байна. Өөрсдийн давуу талыг бүрэн дүүрэн ашиглах, боломжуудыг ашиглах, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, зөвшилцлийг бий болгоход талууд бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна. 
Туркменистаны Аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбооны гишүүн Мадива Зарина:
-Өвөрмонголд анх ирэхдээ их хүлээлттэй байсан бөгөөд энэхүү семинарыг зохион байгуулсан нь Төв Азийн таван орон болон дэлхийн харилцаа, интеграцийн индэр болсон юм. Би өмнө нь тээврийн салбарыг илүү сонирхож байсан бол энэ удаад газрын тос, байгалийн хий зэрэг салбарт хамтран ажиллах боломж байж болох юм шиг байна.
Тажикистанаас Хятадад суугаа элчин сайд Зохир Саидзода:
-Энэ оны эхний хагаст Тажикстан, Хятадын худалдааны хэмжээ 704 сая ам.доллараас давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.1 хувиар өссөн байна. Хөрөнгө оруулалтын салбарт ч бай, бодит эдийн засгийн салбарт ч бай хоёр орны худалдааны хамтын ажиллагаа асар их боломжтой. 
 Монгол Улсын ГХЯ Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Г. Өлзийсайхан:
-Төв Ази нь газарзүйн хувьд Евразийн эх газрын төвд оршдог тул хуурай замын тээврийн гол зангилаа бөгөөд Европ руу чиглэсэн ашигтай тээврийн коридор болохын зэрэгцээ “Бүс ба Зам” санаачилгын чухал орон зай хэмээн тооцогддог. Олон улсын харилцаанд өрнөж буй улс төр, эдийн засгийн өргөн далайцтай өөрчлөлтүүд, үүнтэй уялдан, ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэхэд тулгарч буй эрсдэлүүд, цар тахлын нөлөөлөл зэргээс хамаарч олон улсын дамжин өнгөрөх тээврийн салбарт тус бүс нутгийн ач холбогдол улам бүр өсч байна. Энэ хүрээнд Монгол Улс ч мөн ялгаагүй CAREC-ийн хамтын ажиллагааны хүрээд Хятад-Төв Ази-Европын гол коридоруудад холбогдохыг эрмэлзэж байна. 

 

Зохиогч: С. Саранчимэг, Б.Сурнаа
Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:6054
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7