Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Илүү шударга, ухаалаг дэлхийн засаглалын тогтолцоог бий болгохыг дэмжиж байна

Африкийн холбоо G20-ийн бүрэн эрхт гишүүн болсон тухай олон улс санал бодлоо илэрхийлсэн байна.

        G20-ийн бүлгийн 09-нд болсон дээд хэмжээний уулзалтаар G20-ийн гишүүд Африкийн Холбоо (АУ)-ыг бүрэн эрхт гишүүн болоход урихаар тохиролцжээ. Олон орны хүмүүс энэхүү явдал нь түүхэн ач холбогдолтой бөгөөд энэ нь Африкийн орнууд дэлхийн засаглалд идэвхтэй оролцож, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах, жинхэнэ олон талт үзлийг дэмжиж, илүү шударга, ухаалаг глобал засаглалын тогтолцоог бий болгоход эерэг үүрэг гүйцэтгэхэд туслах болно гэжээ.

        Африкийн орнуудын цэцэглэн хөгжих илүү өргөн замыг нээнэ

        - Африкийн холбоо G20-ийн гишүүн болсон нь маш цагтаа тохирсон явдал болжээ. Африкийн орнууд олон улсын хүрээнд улам чухал үүрэг гүйцэтгэж байна. Африкийн холбооны G20-д гишүүнээр элссэн нь G20-ийн дэлхий дахины төлөөллийг сайжруулж, Африк болон дэлхийд илүү сайн хөгжлийг дэмжихэд туслах болно гэж Аргентины Ла Платагийн их сургуулийн судлаач Себастьян Шулз хэлжээ.

        G20-ийн гишүүнчлэл нь Африкийн орнуудад дэлхий дахины асуудлаар илүү өргөн цар хүрээтэй дуу хоолойтой байж, дэлхийн засаглалд илүү хүчтэй үүрэг гүйцэтгэж, Африкийн хөгжил дэвшилд илүү өргөн замыг тавих боломжийг олгоно гэж Камбожийн Белтай олон улсын их сургуулийн ахлах профессор Жозеф Маттьюс хэлжээ.

        - Африкийн холбоо G20-ийн гишүүн болсны дараа Африкийн дуу хоолой илүү их анхаарал татах болно. Энэ нь Хойд болон Өмнөдийн хоорондох ялгааг улам нарийвчлахад тусална гэж Туркийн Турк-Хятадын холбооны ерөнхийлөгч Иван Каслер илэрхийлсэн байна.

        Африк бол эрч хүч, итгэл найдварын тив бөгөөд хүсэл тэмүүлэл дүүрэн, байгалийн баялаг арвин, хөгжлийн агуу чадавхтай нутаг болно. Африк хөгжлийн онцгой давуу талуудтай бөгөөд G20-ийн бүлэгт үзүүлэх Африкийн мэргэн ухаан, чадавх, хувь нэмрийг ч чухалчлан үзэх хэрэгтэй гэжээ.

        Дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

        - Африкийн холбооны G20-д элсэх нь хөгжиж буй орнуудын хамтын ажиллагаа улам илүү бэхжиж байна гэсэн үг бөгөөд дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг даван туулах хамтын ажиллагааны хүч өсөн нэмэгдэж байгааг харуулж байна. G20 нь Африкийн орнуудад тулгарч байгаа уур амьсгалын өөрчлөлт, өлсгөлөн, ядуурлын сорилтуудыг шийдвэрлэх хүчин чармайлтыг нэмэгдүүлэх ёстой гэж Бразилын ABC холбооны их сургуулийн "Гадаад бодлогын ажиглалтын төв"-ийн судлаач Фелипе Порто хэлжээ. 

        "Африкийн холбоог G20-д оруулах нь дэлхийн худалдаанд илүү тогтвортой байдлыг авчирч, Африк болон "Глобал Өмнөд"-ийн орнуудын ирээдүйн хөгжилд илүү их боломжуудыг авчирна гэдэгт би итгэж байна. Хөгжиж буй эдийн засаг, хөгжиж буй орнууд бүлгүүдийн өсөлт, тогтвортой хөгжил, ногоон эдийн засаг зэрэг асуудлуудыг судлахын тулд нэгдэж "бидэнд бүс нутгийн болон дэлхий нийтийн хөгжил хэрэгтэй. Гагцхүү тэр үед л дэлхий нийтээрээ энх тайван, тогтвортой байдалд хүрч чадна" гэж Сенегалын социологич Мамаду Диуфын өөрийн бодлоо танилцуулжээ.

        Африкийн холбооны G20-д элсэх нь Африкийн орнуудад байр сууриа уялдуулан зохицуулах, олон улсын тавцанд нэгдсэн дуу хоолой өгөх, Африкийн эрх ашгийг хамгаалах, Африк дахь гадны хүчний оролцоог эсэргүүцэхэд тусална гэж Этиопийн Аддис Абебагийн их сургуулийн профессор Костантинос Белхутестафа онцлов.Мөн тэрээр, энэ нь хөгжиж буй орнуудын хүчин чадлыг нэмэгдүүлж байгааг харуулж байна. Хөгжиж буй орнуудын тоо үлэмж олон байгаа нь нэгдмэл байдлыг бэхжүүлж, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны гол сэдвүүдийн хэлэлцүүлэгт бүрэн оролцох болно гэж үзэж байна.

        Индонезийн Үндэсний Пачачараны их сургуулийн олон улсын харилцааны мэргэжилтэн Теку Резаша: Африкийн холбооны G20-д гишүүнээр элсэх нь "Глобал Өмнөд" орнуудын ашиг сонирхлыг үнэлж байгааг харуулж байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд гишүүдийн судалгаа, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухааныг ашиглахыг дэмжиж, ирээдүйн эдийн засгийн хямралыг хэрхэн илүү сайн даван туулах нь Африкийн орнуудад ашигтай байх болно гэжээ.

        Египетийн Арабын улс төр, стратегийн судалгааны төвийн дэд дарга Муктар Гобахи: Африкийн ихэнх орнууд уур амьсгалын өөрчлөлтөд илүү ноцтойгоор нэрвэгдсэн эмзэг бүлгийнхэнд харьяалагддаг. G20-ийн гишүүн болох нь Африкт уур амьсгалын өөрчлөлтийн салбарт илүү хүчтэй дуу хоолойтой байхад тусална гэжээ.

        Дэлхий нийтийн засаглалын хөгжлийг илүү шударга, ухаалаг чиглэлээр дэмжинэ

        Энэ үйл ажиллагаа нь олон улсын эдийн засгийн дэг журмыг дээшлүүлэхэд тус болно гэж Германы "Schiller Institute" сангийн үүсгэн байгуулагч, тэргүүлэгч Хельга Зепп ЛаРуче онцлов. Мөн тэрээр Африкийн холбоо G20-ийн гишүүн болсон нь түүхэн болон бүтцийн өөрчлөлтөд эерэг алхам болох юм гэж үзжээ.

        ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуулийн Европ, олон улс судлалын төвийн орлогч захирал Александр Королев мөн Африкийн холбоог G20-д элсэх нь "дэлхийн хэв маягийг олон талт болгох, олон улсын харилцааны ардчилсан хөгжилд чухал эерэг нөлөө үзүүлнэ" гэж үзэж байна.

        - Африк бол дэлхий дахины гэр бүлийн чухал хэсэг бөгөөд Африкийн хөгжил, цэцэглэлт нь дэлхийн засаглалын чухал хэсэг юм. Мөн дэлхий дахины олон талт хамтын ажиллагааны механизмыг улам сайжруулж, даяарчлал, жинхэнэ олон талт үзлийг урагшлуулах болно гэж Олон улсын асуудлаарх Саудын Арабын мэргэжилтэн Абдул Азиз аль-Шабани өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна.

        Нигерийн Абужагийн их сургуулийн улс төр, олон улсын харилцааны профессор Шариф Галли G20-д АН-ын гишүүнчлэл нь дэлхийн хөгжлийг илүү тэгш, тогтвортой болгоход тохиромжтой гэж үзэж байна.

        - Олон талт үзэл өнөөгийн дэлхийд эргэж буцалтгүй чиг хандлага болж байна. Олон талт тогтолцоонд идэвхтэй оролцсоноор хөгжиж буй орнууд олон улсын хамтын ажиллагаа, зохицуулалтыг үр дүнтэй дэмжин, олон улсын худалдаа, санхүүгийн илүү шударга тогтолцоог бий болгох, үр ашиг, эдийн засгийн өсөлтийн чадавхыг нэмэгдүүлэхэд тусална гэжээ.

        Хятад улс Африкийн Холбооны G20-д элсэхийг дэмжиж, Африкийн Холбоог дэмжиж, дэлхийн засаглалд илүү их үүрэг гүйцэтгэхийг дэмжиж байгаагаа тодорхой илэрхийлсэн анхны улс юм.

        Кенийн олон улсын асуудал эрхэлсэн эрдэмтэн Кавинс Адехихир “Олон жилийн турш Хятад-Африкийн холбоо болон Африкийн орнуудыг тууштай дэмжиж байгаа улс орон юм. Хятад улс Африкийн түнш байсаар ирсэн. Африктай хөгжлийн боломжуудыг хуваалцахад бэлэн төдийгүй хөгжиж буй орнуудын хамтын ашиг сонирхлыг тууштай хамгаалж байна” гэжээ.

        - Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах, “Бүс ба зам” санаачилгыг хамтдаа байгуулах үзэл санаанаас эхлээд Дэлхий дахины хөгжлийн санаачилга, Дэлхий дахины аюулгүй байдлын санаачилга, Глобал соёл иргэншлийн санаачилга хүртэл эдгээр чухал үзэл баримтлал, санаачилга нь Хятад улс дэлхийн хэмжээнд бүхэлд нь хамарсан, энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжих хүчтэй хүсэл эрмэлзлийг бүрэн харуулж байна. Хятад улс хөгжиж буй орнууд, тэр дундаа Африкийн орнуудтай гар нийлж, олон улсын тавцанд илүү хүчтэй дуу хоолойгоо хүргэнэ гэдэгт бид итгэж байна гэж Адхир хэлжээ.

Зохиогч:ВАН ЯНАНЬ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:556
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7