

Олимп нь уралдаан тэмцээнээрээ нөхөрлөлийг батжуулдаг бол Хятад-Монголын экспо нь чуулга уулзалт, үзэсгэлэн, уран сайхны тоглолтоор нөхөрлөлөө батжуулж байна. Энэ утгаараа экспо олимптой ижил төстэй байж, ард иргэдийн дунд ам дамжин уламжлагдана.
Хөх тэнгэр нь цэлийн алтан нар налайсан налгар намрын 09 дүгээр сарын 06-наас 10-ны өдрүүдэд Алтан хааны адуун бэлчээр хэмээн алдаршсан Далан хар уулын хормой дахь Цэлгэр талын элгэнд "Нээлттэй шинэ байдлыг хамтдаа бүтээж, хөгжлийн шинэ боломжоо хамтдаа хуваалцъя” сэдэвт Хятад-Монголын IV экспо амжилттай болж өндөрлөлөө.
“4 хамгийн” ба “2 анх удаа”-гийн титэмтэй дэлхийн экспо

Хятад-Монголын IV экспод дэлхийн 35 улс орон ба бүс нутаг, Хятад улсын дотоодын 27 муж хотоос хүрэлцэн ирсэн 3000 гаруй аж ахуйн нэгж оролцсон байна.
Хоёр жилд нэг удаа болох болзолтой Хятад-Монголын экспо нь цар тахлын улмаас дөрвөн жилийн дараа болсон IV экспо үзэсгэлэнгийн талбайгаар хамгийн их, оролцсон аж ахуйн нэгжийн тоо хамгийн олон, дэлхийн улс орон хамгийн ихээр оролцсон, Хятад улсын дотоодын хамгийн олон муж, бүс нутаг оролцсон “дөрвөн хамгийн”-ийг бүтээсэн бөгөөд зах зээлд чиглэсэн үйл ажиллагааны хэв маягт хөрөнгө оруулалт, үзэсгэлэн дэлгэх анхны оролдлого болон Өвөр Монголын давуу талуудтай эрчим хүчний үзэсгэлэнгийн талбай, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн үзэсгэлэнгийн талбайг анх тохируулснаар хоёр “анх удаа”-г бий болгож, өмнөх удаагийн экспонуудаас илүү амжилттай болжээ.
Энэхүү ер бусын ололт амжилт дэлхийн түмний хараанд хүрчээ. Үзэсгэлэнгээс эхлээд бараа бүтээгдэхүүн, зорилго зорилтоос эхлээд гарын үсэг зурах хүртэл Хятад-Монголын экспо нь нээлтийг өргөжүүлэх, хөгжлийн боломжуудыг хуваалцах санаачилгыг чин сэтгэлээсээ хүлээн авч байгааг дэлхий нийтэд харууллаа.
"Энэ жилийн экспо урьд өмнөхөөс олон талын давуу талтай байна. Үзэсгэлэнгийн ерөнхий хэмжээ өмнөх хэдэн удаагийнхаас давснаас гадна эдийн засаг, худалдааны цуврал үйл ажиллагаанд гарын үсэг зурсан гэрээний хэмжээ өмнөх гурван удаагийн экспогийн нийлбэрээс давсан” гэж Өвөр Монголын Худалдааны явдлын газрын ажилтан Ли Жүнь танилцууллаа.
Хятад-Монголын экспо нь дэлхий дахинаа чиглэсэн олон улсын эдийн засаг, худалдаа, соёлын хамтын ажиллагаа, солилцооны платформ бөгөөд Хятад, Монгол хоёр улс, зүүн хойд Ази, тэр ч байтугай дэлхийн бусад орон хооронд улс төрийн харилцан итгэлцэл, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, соёл иргэншлийн солилцоог өргөжүүлэх гүүр, холбоос болсон юм.
Экспогийн төрөл бүрийн үйл ажиллагаа, худалдаа, чуулган форумаас эхлээд үзэсгэлэн, соёл иргэншлийн солилцоо зэрэг нь дэлхийн түмний анхааралд хүрч, Хятад-Монголын дэлхийд хандсан шинэ аян эхэллээ.
Хөгжлийн “алтан гүүр” уртаас урт суналзана

Тав хоногийн экспогийн үеэр холбогдох улс, бүс нутаг, муж, өөртөө засах орон, аймаг хотууд эдийн засаг, худалдааны 20 гаруй төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, 200 гаруй төсөлд гарын үсэг зурж, 385.338 тэрбум юанийн өгтөг бүхий гэрээ байгуулсан байна.
“Нээлттэй хамтран ажиллаж, ирээдүйг хамтдаа эдэлье” гол сэдэвт Хятад улсын "Умардад нээлттэй хөгжүүлэх эдийн засаг, худалдааны анхны чуулга уулзалт" 09 дүгээр сарын 06-ны өдөр болов. Уг чуулганд гадаад дотоодын янз бүрийн түвшний 700 гаруй хүн хамтран ажиллах хамтын хөгжлийг хуваалцсан юм. Тус чуулга уулзалт нийт 138 төсөлд гарын үсэг зурж, гарын үсэг зурсан нийт өртөг 334.3 тэрбум юаньд хүрсэн нь шинэ материал, химийн аж үйлдвэр, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, эрчим хүч, хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүн зэрэг салбаруудыг хамарсан байна.
“Монгол Улсын хувьд бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалд идэвхтэй оролцох, эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, дэмжих, үр өгөөжийг нь хүртэх боломжийг бүрдүүлэх энэхүү "Умардад нээлттэй хөгжүүлэх эдийн засаг, худалдааны анхны чуулга уулзалт” нь хоёр орны хамтын ажиллагааны чухал хэсэг юм” хэмээн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан чуулганаар онцоллоо.
Хятад-Монголын IV экспогийн халуун дулаан уулзалт хэлэлцээр, гэрээ хэлцэлд гарын үсэг зурах торгон агшин нь эдийн засгийн хөгжлийн эрч хүч улам бүр төрүүлэн, эдийн засаг, худалдааны хэлэлцээр нь олон салбарын хамтын ажиллагааны шинэ арга замыг өргөжүүлэв. Энэ бол Хятад, Монголын хөгжлийн “алтан гүүр” уртаас урт бат бэх суналзаж байгаа гэрч юм.
Хятад-Монголын IV экспод Өвөр Монгол-Төв Азийн таван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны семинар, Ногоон хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг сурталчлах чуулга уулзалт, "Түмэн газрын цайны зам"-ын Олон улсын соёл, аялал жуулчлалыг дэмжих чуулган, “Их Түмэн санаачилга”-ын Зүүн Хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны хорооны XI уулзалт зэрэг нийт 9 тусгай үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Хятад-Монголын экспогийн томоохон чуулга уулзалт, форумд дэлхийн өнцөг булан бүрийн эрдэмтэд хуран цугларч, зөвлөгөө өгч, санал бодлоо солилцон хамтдаа хөгжлийн талаар яриа өрнүүлэв.
“Хятад улс цөлжилттэй тэмцэхэд маш үр дүнтэй туршлага хуримтлуулаад удаж байна. Бид энэ давуу талыг бүрэн дүүрэн ашиглан Монгол Улстай байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах механизмыг бий болгох, цөлжилтийн хяналтыг хамтран хэрэгжүүлэх, Монгол Улсын экологийн аюулгүй байдлын ажлыг хамтран дэмжих ёстой гэж Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Улс Судлалын Төвийн захирал, доктор, профессор Баярмэнд чуулга уулзалтад оролцохдоо "Монгол орны цөлжилтийн хяналт ба Хятад-Монголын экологийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа" гэх илтгэлдээ дурдаж билээ.
IV экспогийн “Чуулган форум нь чанар сайтай хөгжлийн шинэ бүлгийг бичигллээ” гэж дүгнэж байв.
Нээлтийн “өнгөт солонго” өнг өнгөөр солонгорно

“Дэлхийн бараа бүтээгдэхүүн гэрийн маань үүдэнд ирж худалдаалагдаж байна”, "Монгол Улсын дуучдын амьд тоглолтыг үзэсгэлэн үзэх зуураа үзэж сонирхлоо”, “Үзэсгэлэн нь үр ашигтай бизнес, худалдааны шинэ платформ боллоо”, “Соёл иргэншилийн солилцоо нь харилцан суралцах, туршлага солилцох шинэ замыг зураглаж байна” хэмээн IV экспо өндөрлөсний дараах яриа үүснэ.
Хятад-Монголын IV экспогийн гол бүс талбай болох Цэлгэр тал олон улсын үзэсгэлэнгийн төв нь 750.000 орчим бизнесийн зочид болон жуулчид хүлээн авсан бөгөөд газар дээрх худалдан авалтын худалдааны хэмжээ нь 250 сая юань орчим болжээ.
"Гурав дахь удаа Хятад-Монголын экспод оролцож байна. Хэдийгээр надад туршлага байгаа ч энэ жил шиг ийм олон хүн хүлээн авч байгаагүй. Орчуулга хангалтгүй л байна. Хятад хэл сурахаар төлөвлөж байгаа. Хятадын зах зээлд манай компанийн бүтээгдэхүүн маш их нэр хүндтэй байдаг бөгөөд Хятад-Монголын экспод оролцохоор ирэх бүрт борлуулалт нь нэлээд сайн байдаг. Олон үйлчлүүлэгч экспогийн дараа дахин онлайнаар захиалга өгдөг. Хятад-Монголын экспод оролцож, энэхүү олон улсын тавцанг түшиглэн манай компани илүү сайн хөгжинэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Хятад, Монголын эдийн засаг, худалдааны солилцоонд өөрсдийн хүч чадал, хувь нэмрийг оруулна гэдэгт найдаж байна" хэмээн КНUNS GRОUР Fооd компанийн маркетингийн хэлтсийн дарга Б.Золзаяа ярилаа.
Цэлгэр тал үзэсгэлэнгийн талбайд Монгол Улсын уран бүтээлчид 06-наас 10-ны өдрүүдэд амьд тоглолт хийсэн нь Хятад, Монголын ард иргэдийн харилцаа холбоог ихээхэн ойртууллаа. Ялангууяа 09 дүгээр сарын 05-ны орой "Нөхөрлөлийн солонго" олон улсын соёлын солилцооны үдэшлэг Өвөр Монголын Урлагийн Их Театрт болж, Хятад, Монгол, Оросын 16 гайхамшигт хөтөлбөр нь соёлын солслцоо нөхөрлөлийн жинхэнэ харилцан үйлчлэл болсон юм.
"Гайхамшигт тоглолт дэлхийн болон үндэсний түвшний уран бүтээлчид, хамтлагууд оролцсон бол хөтөлбөр нь "Нөхөрлөлийн солонго" сэдвийг урлагаар дамжуулан сайн сайхнаар харуулж, Хятад, Монгол, Оросын уламжлалт соёл, урлагийн төлөөллийг сонгосон байна” хэмээн Монгол Улсын үзэгч н.Одончимэг ярьж байлаа.
Олон улсын соёлын солилцооны үдэшлэгээс гадна эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн амжилтын үзэсгэлэн, 2023 онд анх удаа Өвөр Монголын брэнд зуушны соёлын долоо хоног, орчин үеийн жүжиг "амь насны номин ой" цуврал үйл ажиллагаа нь хүмүүс хоорондын холбоог бий болгосон юм.

Хятад-Монголын IV экспо нь баялаг агуулгатай, багтаамжтай, олон улсын шинж чанар бүхий, өвөрмөц байдлыг илэрхийлж, түүхэн дэх олон шилдгийг бий болгож, Хятадын нээлттэй, хамтдаа эдлэх хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиглэж, Торгоны замын домгийг үргэлжлүүлсээр байна.
2023 онд "Бүс ба зам" санаачилгын 10 жилийн ой тохиож байна. Энэ оны 06 дугаар сард Хятад улсын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголд ажиллахдаа "Бүс ба зам" болон "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор"-ын хамтын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, нээлтийн түвшинг дээшлүүлж, Хятадын умардад нээх чухал гүүрийг барьж, дотоодын болон олон улсын эргэлтийг холбоход илүү их үүрэг гүйцэтгэхийг онцолсон байдаг.
Хятад-Монголын экспо нь хөгжлийн шинэ загварыг бий болгож, умардад нээхэд үйлчилдэг улс орнуудын хувьд чухал цонх, бүх орны бизнес эрхлэгчдийн олон улсын хамтын ажиллагааны нээлттэй платформ болж, худалдаа арилжааг дэмжих, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, соёл иргэншилийн солилцоо зэрэг талд хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боломжуудыг хуваалцаж байна.
Хятад-Монголын IV экспо өндөрлөсөн ч онлайн платформуудын хамтын ажиллагаа өрнөж, хамтын ажиллагааны үр өөгөөж гүнзгий байж, экспогийн үр нөлөө удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд хамтын ажиллагааны үр жимсээ ургуулсаар байна. Хятад, Монгол тэр бүү хэл Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа, солилцоог бэхжүүлэх чухал гүүр болж, Хятад-Монголын хамтын ажиллагаа, хөгжилд шинэ эрч хүч, шинэ түлхэц болж байна.






























































