"2023 оны Хятад-Төв Азийн хүний эрхийн хөгжлийн форум" 12-нд Бээжин хотноо болов. Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан болон бусад орны мэргэжилтэн, эрдэмтэд, хэвлэл мэдээллийнхэний сэтгэн бодох танк, залуучуудын төлөөлөл "Бүс ба замыг бүтээн байгуулж, хүний эрхийн хөгжлийг дэмжих" сэдвээр санал солилцов.
Хятадын Төвийн намын сургуулийн профессор Ли Юнлүн илтгэлдээ "Хөгжил бол хүний эрхийг бодитойгоор биелүүлэх үндсэн арга зам юм. “Бүс ба зам” санаачилга нь хөгжлийн асуудалд төвлөрч, бүх улс орны хөгжлийн чадавхыг чөлөөлж,эдийн засгийн агуу нэгдэл, хөгжлийн агуу холбоос, ололт амжилтыг их хуваалцахын зэрэгцээ ард түмний амьжиргааны түвшинг үлэмж сайжруулж, ард түмний хөгжих эрхийг бодитойгоор хангахыг байнга дэмжиж байна" гэжээ.
Казахстаны Хятад судлалын холбооны дарга Казбек Мегердинов хэлэхдээ "Казахстан улс хүний эрхийг хамгаалахад ихээхэн ач холбогдол өгч, Хятадын мэргэжилтэн, эрдэмтэдтэй хүний эрхийг хамгаалах туршлагаасаа хуваалцаж, хүний эрхийн хөгжлийн замыг судлах илүү их боломжийг тэсэн ядан хүлээж байна" гэв.
Худалдаа аж үйлдвэрийн яамны Евроазийн хэлтсийн ажилтан Жао Чюянь хэлэхдээ "БНХАУ-ын Худалдааны яам, Төв Азийн орнуудын холбогдох албад нь хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны институцийн баталгааг бэхжүүлж, бизнес эрхлэгчдийг нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа идэвхтэй биелүүлэхийг уриалж,ард түмний амь бие, хөгжих эрхийг үр дүнтэй хамгаалж, ард түмнийг тэргүүн байранд тавих хүний эрхийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна" гэсэн байна.
- CICA-ийн гишүүн орнууд хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах зэрэг хүмүүнлэгийн асуудлаар идэвхтэй харилцаж, Ази тивд өөр өөр соёл иргэншил, үс нутгуудын дунд солилцоо, яриа хэлэлцээг дэмжих илүү өргөн цар хүрээтэй үе шатыг бий болгосон байна гэж Ази дахь харилцан ажиллагаа, итгэлцлэлийг бий болгох арга хэмжээний тухай чуулганы Ерөнхий нарийн бичгийн дарга Кайрат Саребайн танилцуулжээ.
Туркменистан улсын оюутан Сапур одоогоор Бээжингинй их сургуулийн Инженерийн сургуульд докторын зэрэг хамгаалж байна. "Бүс ба зам" төслийн үр шимээр тэрээр Хятад улсад 8 жил суралцаж байна. Тэрээр Хятадад сурч, ажиллаж, өсөн хөгжиж байсан сайхан туршлагаа, мөн бусад гадаадын оюутан байхдаа соёлын солилцоонд идэвхтэй оролцож байхдаа олж авсан ололт амжилт, ойлголтынхоо тухай хуваалцжээ.
- Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны шинэ механизм нь бүс нутгийн эдийн засгийн тэргүүлэх хамтын ажиллагааны чухал индэр болж, Хятад, Төв Азид хамтын ирээдүйтэй нийгмийг байгуулах бодит индэр болно. “Бүс ба зам” дагуух орнуудтай “Бүс ба зам”-ыг хамтран байгуулснаар Хятад улс дэлхийн хөгжил, хүний эрхийн төлөө хятадын шийдэл, мэргэн ухаанд хувь нэмрээ оруулсан гэж Тяньжиний Гадаад хэлний их сургуулийн дэд захирал Ли Ин-Ин хэлжээ.
Оролцогчид өөрсдийн давуу талаа хөгжүүлж, хамтын ажиллагаагаар дамжуулан хөгжлийг дэмжин, хүний эрхийг хөгжил дэвшлийг ахуилж, Хятад болон Төв Азийн орнуудад "Бүс ба Зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах, өөр өөр талаас нийтлэг хөгжил, цэцэглэлтэд хүрэх талаар санал өгсөн байна.
Уг форумыг Хятадын Хүний эрхийг хөгжүүлэх сангаас зохион байгуулж, Төв болон Зүүн Европ, Төв болон Өмнөд Азийн харилцаа холбооны төв (CIPG) зохион байгуулсан гэж мэдээлж байна. Мөн форумд "Хятад-төв Азийн хүний эрхийн хөгжлийн залуучуудын санаачилга" гаргасан байна.





























































