Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад-Монголын экспо: Төрөл төрөгсдийн адил улам ойртсоор

Хятад-Монголын экспо: Төрөл төрөгсдийн адил улам ойртсоор

   Өвөр Монгол түүхэнд Торгоны зам, Түмэн газрын цайны замд чухал ач холбогдолтой хэсэг болж ирсэн түүхтэй. Энэ жил Хятад-Монголын дөрөв дэх удаагийн экспо зохион байгуулагдсаанаараа дахин олны анхаарлыг өөртөө татаад байна.

    Цэлгэр талд уулзан нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж,Талан хар уулны бэлд хөгжлийн боломжуудыг хамтдаа хуваалцах өгөөжтөй өдрүүд болж өнгөрлөө.

   Хятад-Монголын дөрөв дэх удаагийн экспог эргэн харахад чин сэтгэлийн хэлэлцээрүүд, үр цэнтэй гэрээ бичигт гарын үсэг зурснаар эдийн засгийн хөгжлийн эрч хүч улам бүр ойртож байгааг эрхгүй мэдэрнэ. Энэхүү экспод холбогдох улс, бүс нутаг, муж, аймаг хотын эдийн засаг, худалдааны 20 гаруй үйл ажиллагаа явагдсан бөгөөд 200 гаруй төсөл хөтөлбөрүүдэд гарын үсэг зурж, 385.338 тэрбум юанийн гэрээ байгуулсан байна. Үзэсгэлэнгийн гол бүс болох Цэлгэр тал олон улсын үзэсгэлэнгийн төв нь 750.000 орчим зочид хүлээн авсан бөгөөд газар дээрх худалдан авалтын худалдааны хэмжээ нь 250 сая юань орчим байв.

   Хятад-Монголын экспо нь олон улсын болон дотоодын "найз нөхдийн хүрээ, нөлөөг"-гөө тэлсээр Өвөр Монгол болон дэлхийн бусад улс орнуудын хооронд эдийн засаг, худалдааны солилцоо, хүмүүнлэгийн солилцоо хийх олон улсын чухал индэр болж, ӨМӨЗО, муж хот хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны платформ болох, улсын умард зүгт нээлттэй хөгжүүлэх чухал гүүр болж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг дэмжиж, "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор"-ын бүтээн байгуулалтын хурдцыг түргэтгэж, Зүүн хойд Азийн эдийн засгийн тойрогт идэвхтэй нэгдэх боломж нээгдэж, Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дээд зэргээр дэмжин ажилладаг.

   2023 онд "Бүс ба зам" санаачилгын 10 жилийн ой тохиож байна. Энэ оны 06-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин Өвөр Монголд хийсэн айлчлалтын үеэр "Бүс ба зам" болон "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, нээлт хийх түвшинг дээшлүүлэх, Хятадын умард зүгт нээх чухал гүүрийг байгуулах, дотоодын болон олон улсын хос эргэлтийг холбоход илүү их үүрэг гүйцэтгэх шаардлагатай гэж санал тавьсан юм.

    Ийнхүү Хятад-Монголын дөрөв дэх удаагийн экспо нь баялаг, хамтач байдал, олон улсын байдал, өвөрмөц чанарыг илэрхийлж, мөн түүхэн дэх олон шилдгийг бий болгож, Хятадын нээлттэй, хамтдаа хожисон хамтын ажиллагааны шинэ хуудасыг бичиглэж, Торгоны замын домгийг үргэлжлүүлж байна.

Зохиогч:Нийтлэл: Ц.Урантунгалаг
Найруулагч:Ц.Урантунгалаг
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:3828
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7