Азийн спортын XIX наадмын Хятадын спортын төлөөлөгчдийн багийн нээлтийн хурал 12-нд Бээжин хотноо боллоо.
Азийн наадам 09-р сарын 23-наас 10-р сарын 08-ны хооронд Ханжөү хотод болно. Тодруулбал Хятадын спортын нийт төлөөлөгчдийн тоо 1329 байна. Үүнээс 886 тамирчин (437 эмэгтэй тамирчин, эрэгтэй 449 тамирчин) байна. Тамирчдын дундаж нас 25 нас, хамгийн ахмад нь bridge тоглогч Дай Жяньмин, 60 настай. Хамгийн залуу нь скэйтбордчин Цүй Чэьнси, 13 настай. Тэмцээнд оролцох тамирчдаас Хутун, Монгол, Жуан, Миао, Манж, Уйгур, Төвөд зэрэг 19 үндэстний цөөнхийн 71 тамирчин оролцоно. Тамирчид кабади, крикетээс бусад 38 томоохон төрөл, 407 дэд төрөлд өрсөлдөнө.
1982 оны Азийн IX наадмаас хойш Хятадын баг арван удаа дараалан нийт алтан медалийн тоогоор нэгдүгээр байр эзлэж байна. Хятадын спортын төлөөлөгчдийн багийн буудлага, гимнастик, трамполин, ритмик гимнастик, унудаг дугуй, хүнд хөнгөн атлетик, синхрончлогдсон усан сэлэлт, таеквондо болон бусад спортын багуудын төлөөлөл уулзалтад оролцов.





























































