Өнөөдөр, 9-р сарын 15-нд Ханжөүгийн Азийн 19-р наадмын гал бамбар Вэньжөү өртөөнд хүрэлцэн ирлээ. Вэньжөү өртөөний буухиа дамжуулах замын нийт урт нь 9.2 километр орчим юм. Тус өртөөнд галт бамбарыг салбар салбарын нэр хүндтэй төлөөлөл болох 170 хүн буухиалан дамжуулах бөгөөд хамгийн залуу оролцогч 15 настай, ахмад нь 72 настай юм.





























































