БНХАУ-ын Худалдааны яам, МУ-ын ХХААХҮЯ, ӨМӨЗӨ-ы засаг захиргаанаас хамтран зохион байгуулсан Хятад Монголын дөрөв дэх удаагийн экспо 2023 оны 09 дүгээр сарын 06-наас 10-ны хооронд ӨМӨЗО-ы төв Хөххотноо амжилттай болж өнгөрлөө.
"Нээлттэй шинэ байдлыг хамтдаа бүтээж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” гол сэдэвт Хятад-Монголын IV экспоны үеэр 35 улс орон ба бүс нутаг, 27 муж хотоос хүрэлцэн ирсэн 3000 гаруй аж ахуйн нэгжүүд, үүнээс Монгол Улсаас 500 гаруй аж ахуй нэгж орлцжээ.
Есөн жилийн өмөнө буюу 2014 оны 08 дугаар сард Ши Жиньпин дарга Монгол Улсад төрийн айлчлал хийж хоёр орны харилцааг шинэ шатанд хүргэж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоохыг санаачилсан юм. Хятад, Монгол хоёр улс бол уул усаараа холбогдсон сайн хөрш, сайн түнш юм. Түүхэнд "Тал нутгийн торгоны зам", "Түмэн газрын цайны зам", Мөн “Бүс ба зам” санаачилга ба "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор"-ын чухал зангилаа болж иржээ.
Энэ удаагийн Хятад-Монголын ЭКСПО нь “Бүс ба зам” санаачилгыг хамтран бүтээн байгуулсны 10 жилийн ой тохиож байгаа ба энэ оны 06-р сард Ши Жиньпин ӨМӨЗО-д хийсэн айлчлалын үеэрээ "Бүс ба зам" болон "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор"-ын хамтын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг санал болгосонтой холбогдуулан цар хүрээгээ тэлж олон улсын үзэсгэлэн худалдааны түвшинд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд чухал түлхэц болжээ.
ЭКСПО-гийн үеэр “Бүс ба зам-гэрэлт аялал” Монгол Улс дахь үйл ажиллагааны нээлт, “Түмэн газрын цайны зам” сэдэвт олон улсын соёл, аялал жуулчлалыг танилцуулах хурал, МАА-н ногоон хөгжүүлэлт, шинэлэг эко бүтээгдэхүүнийг танилцуулах, Хятад, Монгол, Оросын соёлын солилцооны үзүүлбэр, тоглолт, Торгоны зам дагуух улс орны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн амжилтын үзэсгэлэн, 2023 оны Өвөр Монголын идээ ундааны соёлын долоо хоног зэрэг 10 гаруй тусгай арга хэмжээ, дагалдах үйл ажиллагаанууд болжээ.





























































