Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

“Бүс ба зам”-ын 10 жил нь олон улсын хооронд хамтран ажиллаж хамтдаа амжилт бүтээнэ

2013 онд дарга Ши Жиньпин зуун жилийн өөрчлөлт, хөгжлийн ерөнхий байдлыг гүнзгий ойлгож, хөгжлийн ерөнхий байдлыг нэгдэлтэй төлөвлөж, “ Торгоны замын эдийн засгийн бүс ” ба “ XXI зууны тэнгисийн торгоны зам ” - ыг хамтдаа байгуулах аугаа их санаачлагыг гаргасан байна.

    10 жилийн турш дарга Ши Жиньпиний  санаачилга ба түлхүү ахиулсны дагуу хамтдаа зөвшилцөж, хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа ашиг хүртэх шинэ хамтын ажиллагааны замыг баримталсаар ирсэн бөгөөд нээлттэй, ногоон, цэвэр шинэ хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, өндөр стандарт, тогтвортой, иргэдийн амьжиргаанд тус дэм үзүүлэх зорилт тавьж, аюулгүй энх тайван ба хөгжлийг хөөцөлдэн хүсэж буй улс оронтой хамтран ажиллаж, төрийн бодлого ойлголцох, суурь бүтээн байгуулалт нэвтрэлцэх, худалдааны харилцаа нэвтрэлцэх, хөрөнгө мөнгө нэвтрэлцэх ба иргэдийн харилцаа сайжрах зэрэг олон талаар нийдлэг ойлголтод хүрсэн байна. Түүнчлэн хамтын ажиллагааны төсөл олон улсын хэмжээнд хэрэгжиж, онцлогт барилга байгууламжууд сүндэрлэн байгуулагдаж байгаа нь нөхөрсөг харилцааны бэлгэ тэмдэг болсон байна. Улс орнуудын ард түмний хоорондын хил нэвтрэх журам дүрэм уламд дөхөм дөт болж, иргэдийн харилцаа улам нэмэгдэж, хүмүүс ойр төрөлдөө ирж уулзах, найз нөхөдтэйгээ танилцах мэт болсноор Хятад орон болон дэлхийн хоорондын харилцааг сайжруулж,  Хятад улс  адил бусын дэлхийг танисан бөгөөд дэлхий дахин ч адил бусын Хятад улсыг таниж мэдсэн байна.

    “Бүс ба зам” -ын санаачилга зарласан 10 жилийн турш Хятад орон ойр хавийн орнуудаас эхэлж, “Бүс ба зам” дагуух улс орнуудаар гол хамтын ажиллагааны объект болгон, төрийн тэргүүний гадаад харилцаагаар дамжуулж, засгийн газар хоорондын стратегийн харилцаагаар түшиг болгон, орон нутаг ба байгууллага нэгжийн хооронд төрийн бодлогын зохицуулалтаар дэмжүүлж, байнгын чанартай харилцааны замыг бий болгон, хэн хэнээсээ салшгүй хувь заяны нэгдмэл цогцыг бий болгосон байна.

  150 гаруй улс орон, 30 гаруй олон улсын байгууллаг нэгжүүд Хятади улстай “ Бүс ба зам” -ын хамтын ажиллагааны баримт бичиг боловсруулж, 3000 гаруй хамтын ажиллагааны төсөл боловсруулж, ойролцоогоор 1000 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн хэмжээ зэрэг нь хамгийн үнэн бодитой, хамгийн бүрэн гүйцэд жишээ болж байна. 

“Бүс ба зам”санаачилгын 10 жилд ажилч хөдөлмөрч эрэлхэг зоригтой Хятадын ард түмэн чин сэтгэлээсээ үүдэн бүтээсэн нь дэлхийн харилцаа харилцан нэвтрэлцэж, хамтын хөгжилд шинэ эрч хүч нэмж, соёл иргэншил харилцан солилцон, соёлын уялдаа хөгжлийг ахиулж, олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын хөгжлийг урагшаа түлхэсэн бөгөөд дэлхийн энх тайван аюулгүй ба цэцэглэн хөгжилд Хятадын хүч, Хятадын оюун ухаан ба Хятадын төсөлийг өрөн барьж, “бүс ба зам”-ыг дэлхийн хөгжлийн зам ба хүн төрөлхтөнд ашиг хүртээх зол жаргалын бүс болгох болно.

Зохиогч:ФаньЛижүнь
Найруулагч:ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:3897
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7