Азийн 19 дүгээр наадам Хятадын зүүн өмнөд эргийн хойд хэсгийн Ханжөү хотод 09-р сарын 23-нд эхэлж, 10-р сарын 08-нд өндөрлөнө. Хятад улсын нийслэл Бээжин хот 1990 онд Азийн 11-р наадмыг зохион байгуулсан. Өмнөд нутгийн Гуанжөү хот 2010 онд Азийн 16-р наадмыг зохион байгуулсан байна. Азийн наадмыг зохион байгуулах гурав дахь хот Ханжөү юм. Бээжин, Гуанжөү, Ханжөү хүртэл Азийн наадмын дурсамж Хятадад 33 жил үргэлжилж байна.
Ханжөүгийн Азийн наадам нь Бээжин-Ханжөүгийн их суваг, Лянжугийн эртний хотын туурь, Шиху нуур зэрэг дэлхийн соёлын гурван өвийг багтаасан "Жяннаний дурсамж" бэлгэдэл нь биедээ итгэлтэй, инновац хөгжлийн манлайлагч болж буй Хятад улсын шинэ төрхийг харуулж байгаа юм.





























































