Саяхан Хөххотод Хятад-Монголын дөрөв дэх удаагийн экспо амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү экспод холбогдох улс орон, бүс нутаг, улсын дотоодын муж, ӨЗО, аймаг, хотын 20 гаруй төрлийн эдийн засаг, худалдааны үйл ажиллагаа явуулж, 200 гаруй төсөлд гарын үсэг зурж, 385.338 тэрбум юанийн гэрээ байгуулсан байна. Үзэсгэлэнгийн гол бүс болох Цэлгэр тал олон улсын үзэсгэлэнгийн төв нь 750,000 орчим худалдан авагчид, жуулчдыг хүлээн авсан бөгөөд тухайн талбайн худалдан авалтын худалдааны хэмжээ нь 250 сая юань орчим байв.
Хятад, Монголын холбогдох талуудын хамтын хүчин чармайлтаар Хятад-Монголын экспо нь Хятад-Монголын хооронд солилцоо, хамтын ажиллагааны чухал индэр болж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулах, "Бүс ба зам"-ын өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг дэмжих, дэлхийн өнцөг булан бүрээс улс төрчид, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчдийг татан авч улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэх чухал индэр болж байна. Энэхүү экспо нь өмнөх гурван удаагийн экспотой харьцуулахад энэ удаагийн экспо нь Хятад-Монголын хамтын ажиллагааны шинэ нөхцөл байдлыг бий болгож, нээлт, хамтын ажиллагааны хүрээнд найз нөхдийн хүрээгээ тэлж, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг дэмжсэн юм. Сүүлийн жилүүдэд умард зүг рүү чиглэсэн Өвөр Монголын нээлтийн хурдац эрчимжиж, хөрөнгө оруулалтыг татах үр ашиг тасралтгүй сайжирч, гадаад худалдааны хөгжлийн чанар тасралтгүй дээшлэн, боомтуудын орчин үеийн байдал тасралтгүй хөгжиж, нээлттэй эдийн засгийн ерөнхий түвшин ихээхэн сайжирч, Өвөр Монголын эдийн засгийн өндөр хөгжилд Хятад-Монголын экспогийн үр нөлөө илэрсээр байна.
Хятад-Монголын экспо нь Хятад, Монголын Засгийн газар хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны төсөл бөгөөд дэлхийд нүүрлэх олон улсын эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, солилцооны индэр бөгөөд Хятад, Монгол хоёр улс Зүүн хойт Ази, тэр ч байтугай дэлхийн бусад орнуудтай улс төрийн харилцан итгэлцэл, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, ард түмэн хоорондын солилцоог өргөжүүлэх гүүр, холбоос юм. Ирээдүйд Хятад, Монголын хамтарсан хүчин чармайлтаар Хятад-Монголын экспо нь дотоодын болон олон улсын хос эргэлтийг бий болгох чухал индэр болж, Хятад, Монгол хоёр улс, Зүүн хойд Ази, тэр ч бүү хэл дэлхий дахиныг хамран эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, солилцоонд илүү их хувь нэмэр оруулах нь гарцаагүй.
Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн дэд судлаач Зоригт





























































