"Нээлттэй шинэ байдлыг хамтдаа бүтээж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” гол сэдвийн хүрээнд болсон Хятад Монголын 4 дэх экспо энэ сарын 10-нд ӨМӨЗО-ны төв Хөххотод өргөн цар хүрээтэй, өндөр үр ашигтай болж өндөрлөсөн юм.
Хятад, Монголын экспо нь хоёр орны засгийн газрын олон жилийн турших хамтын ажиллагааны төсөл төдийгүй, дэлхийд чиглэсэн эдийн засаг, худалдаа, солилцооны чухал платформ гэдгийг тус удаагийн экспо дахин нэг удаа тод харуулжээ. Үүнийг бид үйл ажиллагаа зохион байгуулагдсан гол үзэсгэлэнгийн төв болох Цэлгэр тал олон улсын үзэсгэлэн худалдааны төв ойролцоогоор 750 мянган худалдаачин, зорчигчдыг хүлээн авч, газар дээр нь худалдан авсан хэмжээ 250 сая юаньд хүрсэн ганц жишээнээс л гэхэд тод олж харж болно.
2015, 2017, 2019 онд хоёр жил тутамд зохиогдож байсан уг үйл ажиллагаа хөрш хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чухал индэр болсоор ирсэн юм. Цар тахлын улмаас 2019 оноос хойш тасалдаад байсан тус экспод хүмүүс илүү их хүлээлттэй байсан, экспо ч хүмүүсийн хүлээлтэд хүрч чадлаа.
Экспод оролцсон МУ-ын бизнес эрхлэгчийн жишээн дээр ярихад, бараа бүтээгдэхүүнээ олон хэмжээгээр борлуулсан төдийгүй, зах зээлийн эрэлт хэрэгцээг гярхай ажин бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах, харилцан туршлагаа судлах зэргээр өргөн боломжийг экспоноос харж, сэтгэл хангалуун буйгааг илэрхийлж байсан юм.
Экспо нь Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит үр өгөөж өгсөн төдийгүй, бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ч идэвхтэй ахиулах үүргийг гүйцэтгэлээ. ӨМ-ын Шилийнгол аймгийн Шулуун хөх хошууны “ Хаан идээ” цагаан идээний компаний захирал, цагаан идээний Хятад улсын зэргэлдээхийн өвлөн уламжлагч Тогоо:
- Шилдэг чанарын бүтээгдэхүүнийг хийгээд л бочих биш, харин хэрхэн улам олон хүмүүст, тэр тусмаа дэлхийн бусад улс оронд таниулахад ийм том индэр тавцан хичнээн чухал гэдгийг бүр илүү ойлголоо. Хятад, Монголын экспод оролцоод үнэхээр азтай санагдлаа, хүлээлтээс ч давсан үйл ажиллагаа болсонд сэтгэгдэл маш өндөр байна гэж сэтгэгдлээ илэрхийлж байлаа.
Хятад, Монголын 4 дэх экспо нь хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжиж, умардад нээлттэй байлгах бодлого нэн илүү тэлж буйг харуулаад зогсохгүй, Хятад улсын чанартай шилдэг бүтээгдэхүүнээ бусад улс оронд таниулан хүргэхэд ч чухал ач холбогдлоо өгч чадлаа.





























































