Улмаар хөгжлийн шинэ боломжийг хайсан "Нээлттэй шинэ байдлыг хамтдаа бүтээж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” гол сэдэвт Хятад-Монголын IV экспоны цар хүрээнд Хятад улсыг умардад нээлттэй байлгах эдийн засаг, худалдааны анхны чуулга уулзалт 09-р сарын 06-ны үдээс хойш Хөххотноо болж өнгөрлөө. “ Нээлттэй хамтран ажиллаж, ирээдүйг хамтдаа эдэлье” гол сэдэвт эдийн засаг худалдааны чуулга уулзалтанд Монгол Улс, ОХУ, Төв Ази, Зүүн өмнөд Ази зэрэг “Бүс ба зам” дагуух 30 гаруй улс орны төлөөлөгч, 16 муж, хот, өөртөө засах орны төлөөлөгч, гадаад, дотоодын 290 аж ахуйн нэгжийн төлөөлөгч, нийгмийн бүх салбарыг батгаасан 700 хүний оролцоотой боллоо.
Мөн чуулга уулзалтын үеэр нийт 138 төсөлд гарын үсэг зурсан нь 334.3 тэрбум юаньд хүрч, шинэ материал, химийн аж үйлдвэр, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, эрчим хүч, бохирдолгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг салбаруудыг хамарсан байна.
Чуулга уулзалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн хувьд тус уулзалт нь Хятад орны гадаад нээлтийг идэвхтэй өргөтгөж, олон улстай хөгжлийн боломжоо хуваалцаж байгаа дүүрэн сэтгэлийг харуулж байгаагийн зэрэгцээ Өвөр Монголын дэлхий нийттэй нээлтэй хөгжих боломж, үр ашгийг харуулж, хамтдаа ашиг хүртэж хамтдаа хожих хүсэл эрмэлзлийг гүйцэд тусгасан байна.
Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд харилцан тохиролцсон стратегийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагаа улам идэвхтэй, нээлттэй, цаашид өргөн цар хүрээнд харилцан хамтарч ажиллах боломж нээгдэж байгааг тус Экспо гүйцэд харуулах болно. Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээ илүү өргөжин тэлж, “Бүс ба зам”дагуух хөгжлийн улмаар улам цаашид эрүүлээр тогтвортой эрч хүчтэй хөгжихөд итгэл дүүрэн байгаа нь гарцаагүй юм.





























































