Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад, Монголын экспо нь хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны чухал индэр

Энэ оны 09-р сарын 06-наас 10-ны өдрүүдэд Хөххотод зохиогдсон Хятад, Монголын дөрөвдүгээр экспо нь хоёр улсын худалдааны харилцааг эрчимжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсны зэрэгцээ хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлсэн байна.

    Тус экспо нь “Бүс ба зам”-ын улс орнууд, Зүүн хойд Азийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлээр дамжуулан дэлхий дахинд сурталчлах онцгой томоохон индэр болж чадсаныг экспогийн зочид төлөөлөгчид дуу нэгтэйгээр батлан зөвшөөрлөө.

     2015 оноос эхлэн хоёр жилд нэг удаа уламжлал болон зохиогдож байсан тус арга хэмжээ нь цар тахлын он жилүүдэд тасалдаж дөрвөн жилийн дараа дахин сэргэсэн нь Хятад Монгол хоёр орны худалдаа эдийн засагт эерэг нааштай үр дүн авчирсан юм. Энэ үеэр Хятад Монголын төр засгийн холбогдох удирдлагуудаас гадна бизнесийн түншүүд бие биетэйгээ нүүр тулан учран золгож тухайн салбарт тулгамдаж буй асуудлуудаа ширээ тойрон хэлэлцэж, цаашдын зорилт хөтөлбөрүүдээ ярилцан, зарим нэг хэлэлцээрт гарын үсэг зурсны зэрэгцээ худалдаа эдийн засгийн тусгай форумуудыг албан ёсоор зохион байгууллаа. Мөн тээвэр ложистикийн асуудлаас зогсонги байдалд ороод байсан экспорт импортын асуудлуудыг ч цэгцэлж, Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд, Хятадын барааг Монголд танилцуулах том хэмжээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан нь аль аль талдаа амжилттай болж хэрэглэгч, худалдан авагчид ч баяр хөөртэй байлаа.

    Хятад улс олон жилийн турш Монгол Улсын хамгийн том худалдааны түнш болсоор ирсэн. Хятадын талын статистик мэдээлэлд, 2022 онд хоёр талын худалдааны мөнгөн дүн 12.2 тэрбум ам доллар байж, мөн үеэсээ 34 хувиар нэмэгдэн, 2023 оны эхний хагаст хоёр талын худалдааны мөнгөн дүн өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 62.6 хувиар нэмэгдэн үзүүлэлт гарч, өсөлтийн эрч хүчээ үргэлжлүүлэн хадгалсан гэсэн байна. Мөн бүтцийн хувьд, оны эхний хагаст Хятадаас Монгол улс уруу экспортолсон цахилгаан механик бүтээгдэхүүн нэмэгдэх хандлагатай байж, Монгол улсаас импортолсон ашигт малтмалын бүтээгдэхүүн хэвийн өсөлтөө хадгалсан байна. Үүний дотроос Монгол улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятадын хэрэглэгчдийн таашаалыг хүлээсээр байна. Уул уурхай, үйлдвэрлэл, хөөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, барилга, хоол хүнсний зэрэг салбаруудыг хамарсан Хятадын талын хөрөнгө оруулалт аажмаар ашигт малтмалын бүтээгдэхүүний гүн боловсруулалт болон ногоон эрчим хүчний салбар уруу өргөжин хөгжиж байгаа юм байна.

    Хятад, Монголын засгийн газрын хэлэлцээрээр зохион байгуулж эхэлсэн Хятад Монголын экспо нь олон жилийн хөгжлөөр дамжин, олон улсын худалдаа үйлчилгээний томоохон индэр, Хятад Монгол хоёр орны худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн солилцооны чухал индэр болон хөгжсөнийг энэ жилийн арга хэмжээ дахин нотоллоо.

Зохиогч:Чэнь Тана
Найруулагч:ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:4010
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7