Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

”Бүс ба зам” санаачилга түнш орнуудад ашиг хүртээж байна

”Бүс ба зам” санаачилга түнш орнуудад ашиг хүртээж байна.

   "Бүс ба зам" санаачилга сүүлийн 10 жилд олон улсын тавцанд өөрчлөлтийн чухал үүрэг гүйцэтгэж, олон талт үзлийг дэлхий дахинд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр авчирч, хөгжиж буй орнуудын нөхцөл байдалд илүү таатай орчин бүрдүүлэв. “Бүс ба зам” санаачилга ямар ч асуудал, зөрчилдөөн дагуулаагүй бөгөөд энэ санаачилга нь харилцаа холбоо, асуудлыг тайван замаар шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

   Өнөөдөр Хятад улс дэлхийн 150 гаруй улс, 30 гаруй олон улсын байгууллагатай "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтын 200 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, дэлхийн эдийн засгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход тус дөхөм үзүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах чухал тавцан болсон байна. Хятад-Европ чиглэлийн 8641 ачааны галт тэрэг ажиллуулж, 936 мянган чингэлэг ачаа бараа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 16, 30 хувиар тус бүр өсжээ. 

   Дэлхий нийт шинэ вирус, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдол, хүнсний хямрал зэрэг сорилтуудтай тулгарч байна. Эдгээр олон сорилтуудын өмнө ямар ч улс ганцаараа зогсож чадахгүй. "Бүс ба зам" санаачилга, Дэлхийн хөгжлийн санаачилга зэрэг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд эв нэгдэж, хамтран ажиллах нь сорилт бэрхшээлийг даван туулах бидний хамгийн хүчтэй зэвсэг юм. Ийм учраас Хятад улс дэлхий дахинд чухал төдийгүй дэлхий дахин ч Хятад улсад нэн хамаатай юм. Хятад улс зөвшилцөн хамтран бүтээн байгуулж, хуваалцах зарчмаа үргэлжлэн баримталж, нээлттэй, ногоон, цэвэр засаглалын үзэл баримтлалаар өндөр стандарт хангасан, тогтвортой, иргэдэд хүртээмжтэй байлгах зорилгоор “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулж, шинэ амжилтад хүргэхээр хичээн зүтгэнэ. 

   "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг улсын болон бүс нутгийн томоохон стратеги, бүс нутгийн зохицуулалттай хөгжлийн стратегитай гүнзгий уялдуулах ажлыг эрчимжүүлж, дотоод болон олон улсын эргэлтийг жигд явуулахад хүчтэй дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Бүх бүс нутаг, хэлтэс, нэгжүүд ерөнхий төлөвлөлт, уялдаа холбоог бэхжүүлж, ажлын уялдаа холбоог бүрдүүлж, төрөл бүрийн ажлыг эмх цэгцтэй ахиулж, үр дүнтэй хэрэгжүүлэхийг хангах ёстой. 

Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:4083
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7