Налгар намрын Ханжөү хот онцгой гойд үзэсгэлэнтэй. Ёстой л “хүний орчлонгийн диваажин” гэлтэй. 09-р сарын 23-ны үдэш "Дэлхийд хамгийн үзэсгэлэнтэй тансаг тэнгэрийн хот" Ханжөү дэлхийн хүн зуны анхаарлын цэг болж, Ханжөү дэх дэлхийн анхны өвөрмөц дизайн болох Бадамлянхуа цэцгийн хэлбэртэй спортын ордноо Азийн спортын XIX наадмын нээлтийн ёслол" Азийн давалга" арга хэмжээ амжилттай сайхан боллоо. Ийнхүү Хятад улс гуравдагч удаа Азийн спортын наадмыг зохион байгуулж байгаа юм.

Азийн спортын XIX наадмын нээлтийн ёслол нь Хятадын Жэжян мужийн 11 бүс нутгийн онцлог бүхий дуу бүжиг, жүжиг, дуурийн тоглолт болон “Биет бус соёлын өв”-ийн үзүүлбэр зэргээр голлож, Хятадын шүлэг мэт, зураг шиг Жяннань бүс нутгийн өвөрмөц байдлыг илэрхийллээ. “Энгийн, аюулгүй, гайхамшигтай” байж, спортын наадмын “ногоон, ухаалаг, арвич хэмнэлтэй, соёлч” байдлыг дэлхий дахинаа харуулж, “Хятадын онцлог, Азийн хэв маяг, гайхамшигт сайхныг" дэлхий дахинд үзүүлж чадлаа.

Хятад улс нь нийслэл Бээжин хотноо 1990 онд Азийн 11-р наадмыг зохион байгуулсан. Хятадын өмнөд нутгийн Гуанжөү хотноо 2010 онд Азийн 16-р наадмыг зохион байгуулсан билээ. Энэ удаа Бээжин-Ханжөүгийн их суваг, Лянжугийн эртний хотын туурь, Шиху нуурын соёлын үзэмж зэрэг дэлхийн соёлын гурван их өвийг багтаасан "Жяннаний дурсамж" хэмээх Ханжөү хотноо Азийн спортын XIX наадмыг зохион байгуулж гуравдагч удаа Азийн спортын наадмыг зохион байгуулж байна. Найман зуугаад жилийн өмнө Италийн алдарт аялагч Марко Поло аяллын тэмдэглэлдээ: Хятадын зүүн хэсэгт орших энэхүү Ханжөү хотыг "Дэлхийд хамгийн үзэсгэлэнтэй, тансаг тэнгэрийн хот" гэж нэрлэж байсан билээ.

Азийн спортын XIX наадам нь Хятадын зүүн нутгийн Жэжян мужийн Ханжөү, Нинбо, Вэньжөү, Жиньхуа, Шаошин, Хүжөү гэсэн таван хотод болно. Энэ удаагийн Азийн наадам нь 40 спортын 61 дэд төрлийн хүрээнд явагдах болно. Азийн олимпын зөвлөлийн 45 улс орон бүс нутгийн Олимпын хороо бүгд оролцож байгаа бөгөөд тамирчдын тоо 12500 гаруйд хүрсэн нь түүхэн дэх хамгийн олон үзүүлэлт боллоо. Энэ удаагийн Азийн спортын наадмаас нийт 481 алтан медаль тодорно.

Энэ удаагийн Азийн наадамд Хятадын 886 тамирчин өрсөлдөж байна. Үүнд: 437 нь эмэгтэй, 449 нь эрэгтэй тамирчин байгаа юм. Тамирчдын дундаж нас 25. Багт олимпын аварга 36 тамирчин багтаж байна. Тамирчин, эмч, дасгалжуулагч зэрэг багийн гишүүн нийт 1329 хүн байна.

Азийн спортын XIX наадам нь Азийн спортын түүхэн дэх анхны нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг саармагжуулах Азийн спортын наадам байж, Азийн спортын түүхэнд анх удаа дижитал бамбар ашигласан бөгөөд E-sports, перак бүжиг нь анх удаа албан ёсоор Азийн спортын наадмын төрөл болжээ.

Энэ удаагийн Азийн наадамд Өвөр Монголын тамирчид Хай Лишуань, Ниү Гуаншэн, Ли Чиан, Ян Лю, Бөхбилиг болон Чандага, Бөхэрдэнэ, Ао Сүожү, Е Вэньхуй, Гүө Зишян, Ао Вэйбао, Ван Цай-юй 12 тамирчин 6 төрлийн спортын тэмцээнд оролцож байна.






























































