Есдүгээр сарын 24-ний өдөр миний хувьд мартагдашгүй өдөр бож үлдлээ. Ханжөү Азийн XIX наадмын эхний өдөр спортын сэтгүүлчээр анх удаагаа ажиллаж, Хятадын багийн 7 алт, 6 дээд амжилтын гайхамшгийг газар дээрээс нь мэдэрсэндээ маш их догдоллоо.
Үдшийн 19:30 цагт эхэлсэн Ханжөүгийн Азийн XIX наадмын усан сэлэлтийн тэмцээнд эмэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлт, эрэгтэй 200 метрийн ганцаарчилсан холимог сэлэлт, эмэгтэйчүүдийн 1500 метрийн чөлөөт сэлэлт, эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлт, эмэгтэйчүүдийн 500 метрийн мэлхий сэлэлт, эрэгтэйчүүдийн 100 метрийн нурууны сэлэлт, эмэгтэйчүүдийн 4×100 метрийн чөлөөт сэлэлтийн буухиа зэрэг долоон төрөлд Хятадын багийнхан 7 алт авсан бол Ван Шүнь, Пань Жаньлэ Азийн дээд амжилтыг бүтээж, Жан Юйфэй, Ли Бинже, Шюй Жяхүй болон эмэгтэйчүүдийн 4×100 метрийн чөлөөт сэлэлт Азийн наадмын дээд амжилтыг бүтээлээ.





































































